Бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь үлдээсний улмаас бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага өдөр бүр цагдаа болон Онцгой байдлын  газарт ирсээр байна. Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны 6 дугаар давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага  цагдаа болон нийслэлийн онцгой байдлын  газарт ирсэн байна. Бага насны хүүхдүүдийг аварсан бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, цонхондоо хаалт хийх шаардлагатай байгааг  сэрэмжлүүлж байна.