Гурвантаа "эдийн засаг" хэмээсэн сайд минь доллар хаданд гарлаа
2015/08/17
Манай улсын эдийн засгийн байдал гадаад валютаас хамааралтай байдаг. Үүнтэйгээ ч эвлэрээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд сүүлийн саруудад ам.долларын ханш буурсангүй ээ. Өдгөө хичээл, сургууль эхлэх гэж буйтай зэрэгцэн доллар 2000-д хүрэв.
Зургаан сайдын суудал, өршөөлийн тухай хуульд анхаарлаа хандуулж байх үеэр нь доллар тэнгэрт хадаж, Таван-толгойн гэрээг үзэглээгүй улмаас ийн нэмэгдсэн гэх хардах улс олон байна. Тавдугаар сард 1888 төгрөг болж буурсан ч долларын ханш зургадугаар сараас бага багаар өссөөр өчигдрийн байдлаар зарим арилжааны банкууд нэг ам.долларыг 2000 төгрөгөөр зарав. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкнаас 1992 төгрөгтэй тэнцэнэ гэж зарлажээ.
Тэгвэл “Найман шарга” зах дээр долларын ханш 1995 төгрөг байна. Долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал. Хэдийгээр өнгөрсөн хавар УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч Монгол руу орж ирэх долларын урсгал нэмэгдэхгүй байгаа билээ.
Долларын ханшийг бууруулах хамгийн гол хүчин зүйл бол нефтийн үйлдвэртэй болох хэмээн нэгэнтээ Д.Эрдэнэбат хэлсэн удаатай. Энэ талаараа тэрбээр "Уул уурхай ойрын таван жилдээ манай экспортын 70-80 хувийг эзэлж явна. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Энэ дүр зургийг бид өөрчилж чадахгүй. Үүний зэрэгцээ импортыг орлох энэ төрлийн хүнд үйлдвэрүүдээ барих нь аж үйлдвэрийн салбарын бодлогын нэг чухал хэсэг болох юм. Нефтийн үйлдвэрээ барьсны дараа 2000 төгрөгт хүрч байгаа ам.доллар 1000-аас доошоо бууна. Ингэж байж ам.долларын ханшийг бууруулахаас биш хоорондоо улс төржсөнөөр валютын ханш буухгүй. Нефть боловсруулах үйлдвэрийг байгуулснаар 1.8 тэрбумынхаа импортыг хэмнэж чадна. Цаана нь нэг тэрбум хүрээд байгаа химийн бүтээгдэхүүн, хуванцар эдлэлийг хийх нөхцөл, боломжийг нь бүрдүүлнэ" гэсэн. Гэтэл юун нефтийн үйлдвэр барих нь бүү хэл. Эдийн засгаа хямралаас гаргах сэтгэл энэ улс төрчдөд байхгүй бололтой.
Шийдлийн засгийн газар "эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" гэсэн лоозонтой гарч ирсэн. Нөгөө-тэйгүүр долларын өсөлтийг барихад Монгол банкаас хийж, хэрэгжүүлж буй дорвитой ажил бас л алга. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 103.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 84.2 тэрбум төг буюу 45.0 хувиар буурсан. Гурвантаа "эдийн засаг" хэмээсэн Ерөнхий сайд минь доллар хаданд гарлаа.
Зочин · 2015/08/17
:like
7UR SHORT - http://goo.gl/BYGBPS
Батхүү · 2015/08/17
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй