Б.Гарамгайбаатар: Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хэлэлцэхийг дэмжиж байна
2015/09/07
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.09.07/ ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулгыг сонсч, хэлэлцлээ. Ерөнхий сайд энэ асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн тул ямар нэг асуудал гараагүй.
Мөн анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Бүлгийн гишүүд нэлээд нухацтай ярилцаад, хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүрт нь бүлгээр хэлэлцэж, байр сууриа илэрхийлнэ гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Хоригийг хүлээгээд авлаа гэхэд Өршөөлийн хууль хэрхэн хэрэгжих вэ? Өмнө нь 2000-3000 хүн суллагдана гэж тооцож байсан бол хориг хүлээж авснаар энэ тоонд ямар өөрчлөлт орох вэ? Комиссын даргын хувьд мэдээлэл өгнө үү?
Д.Ганбат: -Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Ардын намын бүлэг мөн хүлээж авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Маргааш байнгын хорооны хурлаар шийдэгдэнэ. Хориг хүлээж авсны дараа Дэгийн тухай хуулийн дагуу хуульд өөрчлөлт оруулаад явна.
-Ээлжит бус чуулган зарласан нь хууль бус байсан гэж МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Үүнд ямар тайлбар хийх вэ?
Б.Гарамгайбаатар: -Өнөөдөр эхэлсэн ээлжит бус чуулганыг хууль бус байсан гэж МАН-ын бүлэг мэдэгдсэн байна. Бид энэ чуулганыг хууль ёсны гэж үзэж байгаа. УИХ-ын дарга Америк явахаасаа өмнө хуулийн хүрээнд албан ёсоор шийдвэрээ гаргахдаа УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид ээлжит бус чуулганыг удирдах эрхийг өгсөн учраас энэ чуулган албан ёсных гэж үзэж байгаа.
-Ерөнхий сайдын өргөн барьсан зургаан сайдыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: -Түрүүчийн ээлжит бус чуулганы үеэр Ардчилсан намын бүлэг хуралдаад энэ тал дээр шийдвэрээ гаргачихсан. Ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд зургаан сайдын нэрийг өргөн барь, оруулж ирсэн нэрсийг нь бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн.
-Дэд сайдаа хэзээ томилох вэ?
-Энэ бол Засгийн газрын гишүүдээ томилсны дараах асуудал.
Зочин · 2015/09/08
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т ИТ
Зочин · 2015/09/07
Дүр исгэсэн ардчилал
Зочин · 2015/09/07
2-рт: Өршөөлийн хуулиар авилгачдыг дэмжсэн. Энэ нь хууль бусаар улсын мөнгө идэж болно гэдэг үзлийг нийгэмд хүлээн зөвшөөрсөн
3-рт₮ Газар нутгаа харийханд зарах гэсэн оролдлого дахин хийсэн. Халх голын талаар олон үг тайлбарлах шаардлагагүй.
Иймд дахин хувьсгал хийх хэрэгтэй.
Зочин · 2015/09/07
Заргач -Аюуш
Би АН-н гишүүн. Одоо бол энэ намыг үзэн ядаж байна. Яагаад.
1-рт: Гадаадын иргэдэд газар нутгаа өмчлүүлэх хуулиар газраа гадныханд өгөх гэж олролдсон. Олон түмний эсэргүүцэлтэй тулгараад өгч чадаагүй. Өгөх санаа байсан.
2-рт: Өршөөлийн хуулиар