Сайд болоогүй УИХ-ын гишүүдийн нэрс
2015/09/09
Овооны хадаг шиг сайдын суудал үнэгүйдлээ гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр хэлж байсан. Үнэхээр түүний хэлж байсанчлан УИХ-ын гишүүдийн бараг 50 хувь нь бүрэн эрхийнхээ хугацаанд сайд болоод амжсан байх юм. Тиймээс нам тус бүрээр нь сайд болоогүй УИХ-ын гишүүдийн нэрийг хүргэе.
Ардчилсан нам: УИХ-д 35 гишүүнтэй. Үүнээс 18 нь сайд болоод амжсан байх юм. Харин дараах нэр бүхий гишүүд сайд болоогүй байна.
- Р.Амаржаргал
- Д.Арвин
- А.Бакей
- Ж.Батзандан
- Х.Баттулга
- Г.Батхүү
- М.Батчимэг
- Д.Батцогт
- Д.Ганбат
- Б.Гарамгайбаатар
- Р.Гончигдорж
- Д.Зоригт
- Б.Наранхүү
- С.Одонтуяа
- Ш.Түвдэндорж
- З.ЭНхболд
- Л.Эрдэнэчимэг нар сайд болоогүй юм. Гэхдээ дээр нэр нь гарсан гишүүд байнгын хорооны дарга болоод амжсан.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-д 10 гишүүнтэй. 11 байсан ч Д.Батцогт гишүүн АН-ын гишүүн болсон . Тэднээс сайд болоогүй гишүүдийн нэрс
- О.Баасанхүү
- Л.Цог
- Г.Уянга
- М.Сономпил нар сайд болоогүй.
МАН-ын хувьд сөрөг хүчин болсон. Найман сар АН-тай нэг тогоонд хамтдаа “буцалж” Д.Оюунхорол, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар сайд болсон ч удалгүй төрхөмдөө буцсан. Тэднээс бусад нь сайд болоогүй.
Иргэний зориг ногоон нам УИХ-д хоёр суудалтай. С.Оюун, С.Дэмбэрэл нар намаа төлөөлөн УИХ-д сууж байгаа. Харин С.Оюун нь сайд болж С.Дэмбэрэл нь “ард” үлдсэн.
Бие даагч гишүүдийн хувьд нэг ч сайд болоогүй. Болохгүй гэдгээ зарим нь мэдэгдсэн.
Эндээс уншигч та бүхэн өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийнэ бизээ...
Зочин · 2015/09/10
МАН АМЛАЛТАА ХАГАС ДУТУУ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВЬЧИХСАН МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ, ОЮУ ТОЛГОЙГ МАН-ЫН САЙД ЗОРИГТ, БАЯР НАР ГАДААДАД ЗАРААД БУРУУГ БАЯЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ НУУГДЧИХСАН. МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ӨР ТАВИХГҮЙ ГЭЭД ЯАХ Ч БИЛЭЭ .ТЭГЖ МӨНГӨ БОСГОЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР Л ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БАЙХ ДАА. АН МАН ШИГ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГА БАЙХГҮЙ Ч ХЭЦҮҮ БАЙХАД ТҮҮНЭЭС Ч ИХ ЮМ ХИЙСЭН ХИЙСЭН ..88583399
Зочин · 2015/09/09
ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ АЛААД ТЭДНИЙ БАЙГУУЛСАН БАЙГУУЛСАН МАН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН ТЭДНИЙГ 1 ЛАМ ИРЖ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛЖ БАЙСАН ОДОО Ч ЯГ ЭНЭ АРГА БАРИЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ЧИНЬ ХУДЛАА ЮУ АЛУУРЧИН НАМЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АА. ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. БАС ХУДЛАА ЮУ. НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВСАНААС БОЛЖ ӨӨРИЙН АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1988-89 ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ 1990 АМААРАА ШОРОО ҮМХСЭН. ХУДЛАА ЮУ. МИНИЙ ААВ ЭЭЖ , ЭМЭЭ, ӨВӨӨ Ч НААД АЛУУРЧИН НАМЫН ЧИНЬ ГИШҮҮН БАЙСАН. БИ ӨӨРӨӨ Ч ХҮНДЭЛЖ ДЭЭДЭЛЖ ЯВСАН. ТЭР ҮЕД ИЙМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ АДАГИЙН БУЗРЫН НАМ ГЭДГИЙГ МЭДДЭГГГҮЙ БАЙЖ ДЭЭ.НААД БУЗАР АЛУУРЧИН НАМТАЙГАА ЯМАР ҮХСЭНДЭЭ ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ? ЖИЙЖ ХАЯАЧ. ШҮ ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/09/09
АН-ын Х.Баттулга- ҮХАА-н сайд, Ш.Түвдэндорж- ҮХАА-н сайд, "Шудрага ёсын" М.Сономпил- Эрчим хүчний сайдаар тус тус ажиллаж байсан. Одоо Д.Зоригт -Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаашдээ. Сэтгүүлч та юмаа мэдэж бичиж бай л даа
rrr · 2015/09/09
женко сайд болоод түүнээсээ буугаад өвчигнөөд байсан биздээ энэ хүн өөрөө юм ярьж чададгүй мэдлэггүй нь мэдэгдчих гээд байдаг харин бусдыг турхирч хорон санаагаа хэрэгжүүлдэг хүн
Зочин · 2015/09/09
АН-ын Х.Баттулг , Д.Зоригт , Ш.Түвдэндорж , "Шудрага ёсын" М.Сономпил , Ардын намын У.Хүрэлсүх , Д.Оюунхорол , Ж.Эрдэнэбат нар "Сайд" гэж өвчигнөцгөөж байсан биз дээ