Л.Гансүхийн шүүх хурал: Шүүгч нар шийдвэр гаргахаар завсарлалаа
2015/09/21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Хурал эхэлмэгц Улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан. Үүний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар буруугүй гэдгийг хэлж, цагаатгах саналтай байгаагаа мэдэгдсэн байдаг. Тухайлбал, шүүгдэгч Б.Мөнгөнтуяа: "Зохиомол хэрэг үүсгэж, олон сар хорих ангид хорьсондоо уучлал гуй" хэмээн улсын яллагч нарт уйлан уйлан үгээ дайлаа. Мөн хуулийнхан залуу хүмүүсийн амьдралаар ингэж тоглож болохгүй хэмээн уйлж, танхимд байсан хүмүүсийг уйлуулав. Улмаар шүүгдэгч нар ажлаа хийсний төлөөл яллагдаж байна гэдгээ хэлснээр шүүх хурал завсарлав.
Тодруулбал шүүгч нар шийдвэр гаргахаар шүүх хурлыг завсарлуулсан юм. Шүүх хурлын шийдврийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/09/22
Yaag unen Altanhuyagiin daraagiin songuulid beldsen mungu neg iimerhii shal onigootoi yum bugdiin shalga
Зочин · 2015/09/22
Altanhuyag onigootoi yum icheech
Зочин · 2015/09/21
яллагч шүүхч нар хахууль абсан байна
Зочин · 2015/09/21
матрын нулимас гаргаж чадаж байна лээ
Зочин · 2015/09/21
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ.