Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 23-24-нд газар тариалангийн бүс нутгаар бороо, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.