09.00 цагт  “Хотын усны цогц менежмент” хурал Төрийн ордны “Б” танхимд болно.


09:00 цагт: Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт ГХЯ-нд зохион байгуулагдана.


09:30 цагт: МХЕГ-аас нийслэл, орон нутгийн бүх хяналтын газруудын эрсдэлийн удирдлагын ажилтнуудад Шилэн хяналтын систем, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар сургалт хийнэ. Сургалт Корпорайт Зочид буудлын хурлын танхимд болно. Утас 91989890


10:30 цагт: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хэвлэлийн бага хурал Сангийн яаманд болно.


10:45 цагт: НҮБ-ын Ерөнхий Ассемблейд Тогтвортой хөгжлийн зорилгууд батлагдсантай холбогдуулан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Хэвлэлийн бага хурал НҮБ-ын байрны 3 давхар дахь хурлын танхимд болно. Утас: 99135393


11:00 цагт Монголньюс мэдээллийн төвд Монголын хог хаягдлыг дахин боловсоруулах Үндэсний холбооноос Дарханы төсөрлөгийн үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт  Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн шинэ менежментийн талаар болон МУ-ын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл боть-1”- ийг танилцуулна. Шүүгчийн ямар шийдвэрийг сонгомол шийдвэр хэмээн үзсэн талаар болон ийнхүү эмхэтгэл болгон гаргах нь ямар ач холбогдолтой талаар сурвалжлаарай. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, удирдлагууд оролцоно. Утас 70008028 98980404 70008025


11:30 цагт  ШӨХТГ-ын хурлын зааланд авто машины дугуй түгжихийн шүүх хурлын шийдвэр, авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хянах шалгалтын дүн, Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, гарал үүслийн талаарх хяналт шалгалтын дүн, Их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдүүлсний хяналт шалтгалтын дүнгийн талаарх хэвлэлийн бага хуралтай. 95521020, 93133013


13:00 цагт: АНУ-ын экологийн сэтгүүлч Фрэнк Аллентай хийх туршлага, солилцох уулзалт Хэвлэлийн Хүрээлэнд болно.


 17.00 цагт   1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын  таван ахмад дайчинд ойн медаль гардуулахаар болжээ. Ойн медаль гардуулах ёслол  манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд болно. БНХАУ-ын хувьд зөвхөн Монголын ахмад дайчдад талархал илэрхийлэн энэхүү медалиа өгч байгаа юм. Харилцах утас: 99121715