Г.Маралмаа 10-р сарын 23-нд амаржина
2015/09/28
Дөрвөн настай охиныг хэрцгийгээр хороосон хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Маралмаа нарыг шүүх хурал ирэх сарын 07-ны өдөр болох юм.
Энэ хэрэгт яллагдагчаар татагдаад буй Г.Маралмаа өдгөө 9 сартай жирэмсэн бөгөөд амаржих хугацаа нь 10-р сарын 23-ны өдөр юм байна. Г.Маралмаагийн хувьд хэд хэдэн удаа биеийн байдал нь муудсан бөгөөд хугацаанаасаа өмнө амаржих магадлалтай гэнэ.
Хэрвээ Г.Маралмаа амаржиж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасны дагуу ялыг хойшлуулах юм. Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авсан тохиолдолд жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдлэх юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутгагдаад байгаа. Тэдний шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/09/29
hairan ohin, 4 nastai ohin huuhed estoi huurhun deeree bdiish dee. aluurchdiig albal yasiim be
Зочин · 2015/09/28
nyalh huuhed hunuchihuud tvvnd eej boloh erh bga yum bh da.tenger gesgeeg.huuhde turvvlsnii daraa shuud tsaazaar awah heregt.huurhii taliigch ohiniig bodohoor setgel uwduh yum.sain aaw eejiin ohin bolood gunjiin amidralaar amidraarai
zochin · 2015/09/28
Yu hulegd udaad bga yum be huuli chini guuli bolloshde ingej bgd yalgui salah yum bnalda
zochin · 2015/09/28
Nyalah amitaniig alchiaad shitguj yalaa idleh ni zuv