Сэрэмжлүүлэг: Нинжа нар шороонд дарагджээ
2015/09/29
Өчигдөр хоёр хүн шороонд даруулснаас нэг нь нас барсан байна. Тухайлбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны “Өндөр толгой” овооны урд энгэрт хувиараа алт олборлож байсан хүн шороонд дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Ш /37 настай, эрэгтэй/ шороонд дарагдан осолдсон цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Ногоон толгой” гэдэг газар иргэн Ц-ийн бичил уурхайд нэг иргэн унаж осолдсон тухай дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /26 настай, эрэгтэй/ 47 метрийн босоо аманд унаж осолдсон цогцсыг гарган цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.