НАМЗХ-ны нэрийг ашиглан хуурамч мессэж тараажээ
2015/10/01
НАМЗХ-ны нэрийг ашиглан хуурамч мессэж тараажээ
"Нийгмийн Ардчилал" Монголын Залуучуудын Холбооны нэрийг ашиглаж гар утас хэрэглэгчдэд хуурамч мессэж тараасан явдал гарсантай холбогдуулж тус холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Үүнд:
“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны нэрийг хууль бусаар ашиглан тодорхойгүй эх сурвалжаас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны 11 цагаас эхлэн 9911.... дугаартай гар утас хэрэглэгчдэд хандан "Нийслэл хотын гэр хорооллын иргэдийг хямд /27500 төгрөг/ нүүрсээр хангах нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж 1111 төвд саналаа хэлцгээе залуус аа. НАМЗХ" гэсэн мессеж илгээсэн байна. Мөн уг мессежийг цахимаар олон нийтэд тарааж байна.
Манай байгууллагын зүгээс дээрх мэдээллийг олон нийтэд түгээгээгүй бөгөөд байгууллагын нэрийг хууль бусаар ашигласан энэхүү зүй бус үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцуулахаар зохих байгууллагад хандаад байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Зочин · 2015/10/01
ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАР БИШЭЭ. ХУЛГАЙ ХИЙГЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДАЖ БАЙГАА МАН-Н ДАРГА БАЙГАА БАЙХГҮЙ БОЛСОН БАТБОЛД , С,БАЯР НАР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД МӨНӨӨС МӨН. ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ЕРӨӨСӨӨ ИЙМ Л БАЙДАГ.ШҮХ 88583399