Өршөөлийн хуульд МАН-ын бүлэг завсарлага авлаа
2015/10/02
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их хурал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн уг хоригийг хүлээн авсан билээ.
Хоригийг хүлээн авсантай холбогдуулан өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдасан бөгөөд дээрх хуульд холбогдох өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн төслөөр санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахаас өмнө хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогч болон Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсгээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж тус тус өөрчилсүгэй” гэж хуульд тусгах саналыг гаргасан бөгөөд санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авсангүй. Ингээд нэр бүхий гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хураалт явуулсан.
Улмаар уг асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэээр болсон. Үүнтэй холбоотойгоор МАН-аас завсарлага авч байгаагаа мэдэгдэв.
Үүнд УИХ-ын гишүүн Ганбат: Өвөл болж байна ш дээ. Өчнөөн олон хүн хүлээгээд байхад битгий шалтагла л даа... хэмээн дургүйцлээ илэрхийлсэн юм.
Өршөөлийн хуультай холбоотойгоор МАН бүлэг завсарлага авч байгаагүй бөгөөд учраас завсарлага авах эрхтэй гэсэн юм. Тиймээс уг асуудалд завсарлага авч, хэлэлцэх хугацааг 5 хоногоор хойшлууллаа.
би бас зочин · 2015/10/05
АН угаасаа сүйрсэн нам ш дээ. өөрсдөө тэгж яридаг юм бн лэ ш дэ
би бас зочин · 2015/10/05
энэ доор одоо өнгөрсөн үеээсээ салаагүй нэг ширхэг хүн байнаа. юун сүхбаатрыг буудах энэ тэр. МАН-ыг зүгээр л хүлээн зөвшөөр
Зочин · 2015/10/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..ШҮХ
Зочин · 2015/10/02
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399