Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Цэцээ гүн”-ий орчим 2 иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан байна. Хэргийн талаар талийгаачтай хамт байсан иргэн  дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр 16:50 цагт очиж өгсөн байна.

Харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага өгсөн иргэнтэй хамт хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй цогцсыг олох боломжгүй байсан тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газарт өгчээ. Баянзүрх дүүргийн ОБХ-ийн  ГУА 35 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг 2015.10.04-ний өглөө 04:25 цагт гаргаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  2015.10.04-ний 13:00 цагт ‘’Их асгат’’ гэдэг газраас иргэн А /58 нас, эрэгтэй/ цогцосыг олж шүүхийн шинжилгээний  албанд хүлээлгэн өгсөн байна.