БНХАУ-ын талаас хил зөрчсөн иргэнийг хилчид илрүүлжээ
2015/10/07
Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн Ханги хилийн боомт хамгаалалтын заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн улсын хил зөрчин орж ирснийг боомт хамгаалалтын заставын байлдагч Г.Дашдондог илрүүлэн заставт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу заставын дарга, ахмад Л.Доржоор ахлуулсан тусгай томилгоот бүлэг уг зөрчигчийг цаг тухайд нь хилийн зурваст саатуулан улмаар уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө. Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн дугаар заставын чиглэлээр автомашин уналгатай хоёр хүн ан хийх зорилгоор зөвшөөрөлгүй явж байсныг хилчид илрүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Сүүлийн үед бэлчээрээр мал хилд тулах явдал таслан зогсоогдохгүй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0245, 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсгээр нутгийн ард иргэд малаа хариулагагүй орхисны улмаас 66 тооны үхэр, 21 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсан байна. Хилд тулсан малыг хилчид илрүүлэн эздэд нь хүлээлгэн өгч, ЗХТХ-ийн дагуу торгууль ногдуулжээ.
Зочин · 2015/10/07
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД, БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГAA А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АР