“Дээлтэй Монгол” наадам өнөөдөр болно
2013/07/12
Төрт ёсны Их баяр наадмаараа Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг. Тэгвэл монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам өнөөдөр 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Энэхүү наадамд Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ,төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд оролцох боломжтой юм.
Та бүхэн сайхан наадаарай...
Зочин · 2013/07/13
Дээлтэй монгол наадам хойшиллоо. 2013/07/20 11.00 цаг дор болмуй хэмээжээ
Зочин · 2013/07/13