Гаалийн 40 байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
2015/10/14
ГЕГ-ын даргаар О.Ганбат дахин томилогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. О.Ганбат дарга даваа гарагт тус газрын өмнөх дарга Б.Цэнгэлийн үед томилогдоод байсан 40 байцаагчийг халсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
О.Ганбат эдгээр байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарласан аж. Харин чөлөөлөгдөөд буй байцаагч нар шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
Зочин · 2015/10/15
Shalguuraar oroogui bol argaguu yum daa