Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэхээр боллоо
2015/10/15
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэх байлаа. Улммор олонхийн саналаар гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхээр боллоо.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 60.3.5 дахь заалт нэмэгдэж байгаа. Тодруулбал “60.3.5.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг.” Гэсэн заалт нэмэгдэж байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Гарал үүслийн гэрчилгээг шаарддаг болсноор Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх, цаашид Ази номхон далайн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэх ажээ.
А.Баярмаа