УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргаар улиран сонгогдлоо. Тодруулбал дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар Хууль зүйн байнгын хороон даргыг томилох асуудлыг хэлэлцэлээ. Улмаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Тиймээс байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох асуудлаар саналаар санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонхи буюу 80.4 хувь нь Д.Ганбат гишүүнийг байнгын хороон даргаар томилохыг дэмжлээ.

Үүгээр УИХ-ын өнөөдрийн чуулган завсарлав. Чуулган 14 цагт эхэлж, Өршөөлийн хуулийг хэлэлцэх юм.