Монгол-Казахстаны хамтарсан археологийн төслийн хүрээнд 2011 онд Түрэгийн үеийн археологийн томоохон олдворуудыг Булган аймагт илрүүлсэн юм. 45 ханын зураг болон 300 гаруй эд зүйлс бүхий олдворуудыг Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2011 онд түүний ойр орчим дахь дурсгалын хамт улсын хамгаалалтад авсан байна. Тухайн газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 220 км, Эртний монгол гүрний туурин дээр Орхоны хөндийн соёлын дурсгалт газар Дэлхийн өвөөс 100 км зайтай байрладаг.

Энэхүү Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Майхант толгойн Шороон бумбагарын бунхант булшны ханын зургийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах тухай онол, практик хосолсон сургалт 2015 оны 10 сарын 19-ний өдрөөс 11 сарын 06-ны хооронд зохион байгуулагдагдах гэж байна.

Сургалтын зорилго нь Шороон бумбагарын археологийн олдворын ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлахын сацуу ханын зургийг сэргээн засварлах мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэн, чадваржуулан сургах явдал юм.

Уг сургалтыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Соёлын өвийн төв, Монакагийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна.

Энэхүү 14 өдрийн сургалтыг олон улсын экспертүүд удирдан явуулах ба археологийн олдвор, ханын зургийг хэрхэн сэргээн засварлах, хадгалж хамгаалах тухай олон улсын жишээг ашиглан онол, практик хичээл, хээрийн дадлага хослон Соёлын өвийн төвийн сэргээн засварлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцох юм.

2015 оны 10 сарын 19-ний өдрийн 09:00 цагт сургалт эхлэх бөгөөд хээрийн дадлага сургалт 10 сарын 24-30-ны хооронд Булган аймгийн Баяннуур сумын нутагт зохион байгуулагдана.