С.Бямбацогт: Эрх баригчид ирцээ бүрдүүл, ачаагаа үүрсэн шиг үүр
2015/10/16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч АН-ын гишүүд, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд болон ажил хариуцсан албан тушаалтнууд хуралдаанд суухгүй байгаа нь цөөнхийн хатуу эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "АН-ынхан нойроо дийл" гэж эгдүүцлээ илэрхийлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой. Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга болсон. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан. Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна. Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий" гэсэн юм.
Зочин · 2015/10/17
АН-НХАН, САЙХАНБИЭГ, БАЯРЦОГТ НАР ЯМАР Ч ГЭМГҮЙ.МАН-ЫНХАН ТЭДНИЙГ ГҮТГЭЖ БАГ ХАЛХАВЧ ХИЙЖ ӨӨРСДИЙГӨӨ АРИУН ГЭЖ ХЭЛЭЭД ДАНДАА ӨӨРСДӨӨ ИДДЭГ. 1990 ОНООС ХОЙШ АРД ТҮМНИЙ ӨМЧИЙН ЗУУНЫ 90 %-ИЙГ НЬ МАН-ЫНХАН ХУЛГАЙЛСАН. ҮЛДСЭН 10 %-ИЙГ НЬ БУСАД НАМ, НАМ БУСЧУУД ХУВААЖ ИДСЭН ТООЦОО БАЙДАГ. 88583399
Зочин · 2015/10/16
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. АН Ч ГАРЧ ИРЭХ ШААРДЛАГА ГАРАХГҮЙ БАЙСАН.ШҮХ 88583399