Улс төрийн нам анх удаа сайн үйлсийн аянд нэгдлээ
2015/10/17
Нийслэлийн Монгол Ардын намаас “Бид хамтдаа-хандивын аян”-ийн эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.Энэхүү аяны гол зорилого нь намын бодлого, үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намынбүхшатныбайгууллагуудынүйлажиллагаагидэвхжүүлэн,Нам ба иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, иргэд, сонгогчдодоо хүрч, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлуудыг зөвлөлдөн, хамтдаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм. МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн хандивын дээжийг /2,8 сая төгрөг/ “Бид Хамтдаа хандивын аян”-ы эхний сайн үйлс болгон 25-р суваг телевизээс санаачилсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай байгаа 2 тоногтөхөөрөмжийгхудалдан авах сайн үйлсэд” нэгдэж,хандивлалаа.
Нийслэлийн МАН-аас санаачилсан “Бид хамтдаа-хандивын аян”цаашид үргэлжлэх бөгөөд сар бүр аянд оролцогсдын саналыг үндэслэн нийслэл хотын зорилтот бүлгийн иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажээ.
“Бид хамтдаа-хандивын аян”д сэтгэл зүрхээрээ нэгдэн, хандив өргөсөн нийт гишүүд, дэмжигчид, иргэддээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийсэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй баярласан талархсанаа энэ даширамд илэрхийлсэн байна. Мөн “ХАМТДАА сайн үйлсийг бүтээж, ХАМТДАА улс үндэстнээ сэргээн мандуулъя, ХАМТДАА хөгжлийг ахин өрнүүлж, сайн сайхныг эргүүлэн авчиръя, ХАМТДАА тэмцэж, ХАМТДАА бүтээн байгуулж, ХАМТДАА аз жаргалаа цогцлооё” хэмээн уриалсан аж. Монгол Улсын хэмжээнд анх удаа улс төрийн нам Сайн үйлсийн аянд нэгдсэн байна.
Зочин · 2015/10/17
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО.АЛУУРЧИН МАН АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ҮХЭХЭЭС БУСДЫГ ХИЙХ БОЛНО. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/17
МАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БОЛОН УБ ХОТОД ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА. ТҮҮНД НЬ АН АЛДАА ГАРГАЖ ОЛЗЛОГДОХҮЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРГА ЯДСАН ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ШИЙДСЭН МАН ГҮТГЭЛГИЙГ МАШ ХҮЧТЭЙ ЦАЦАХ БОЛНО. АН-ЫН ГИШҮҮДИЙГ ӨӨРДИЙГ НЬ ИТГЭТЭЛ ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО.АЛУУРЧИН МАН АЛНА ШҮҮ ҮНЭХЭЭР ҮНЭН ЮМ ШИГ ГҮТГЭХ БОЛНО .ШҮХ 88583399
од · 2015/10/17
СОНГУУЛЬ ДӨХЖИИНАА