Доллар дөрвөн төгрөгөөр буурч, махны үнэ 935 төгрөгөөр хямдарчээ
2015/10/20
Манай улсын эдийн засаг аврагдах нь бүү хэл доройтож туйлдаж байна гэлтэй. Ийн хэлэхийн учир нь гадаадын хөрөнгө оруулалт 0 тэнцэв. Экспортын орлого буурлаа. Төвсийн алдагдал сар хүрэхгүй хугацаанд 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 879 тэрбум төгрөгт хүрсэн.
Энэ сарын эхээр 1998-2002 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш дөрвөн төгрөгөөр буурлаа. Монгол банкны хаалтын ханшаар доллар 1992 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1994-1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1997-1998 төгрөгөөр зарж байна.
Аравдугаар сарын хоёр долоо хоногт онины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5755 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 935 төгрөгөөр, үхрийн цул мах 885 төгрөгөөр буурчээ.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.7 хувиар буюу 470 төгрөг, хонины цул мах 10.3 хувиар буюу 655 төгрөгөөр тус тус буурчээ.
Х.Даваа
Зочин · 2015/10/20
Ан төр барихаар ийм л болдог юм даа өшөө болоогүй хойтон хавар цалингаа ч тавьж чадахгүй болно тэгээд ман-д өгчих өөд АНУ руу марш
Зочин · 2015/10/20
Nuutsiin mah beldeh ni mahiig unet oruulj homsdol uusgej baiv. Havar mah uned orno. Mal turanhai. Dandaa
Зочин · 2015/10/20
Худалдан авах чадвар буурч байгаатай холбоотой махны үнэ буурч байгаа. нөгөө талаар махны худалдаа ихэсссэн. малчид их хэмжээгээр мал борлуулж байгаагаас ийм үзүүлэлт гарч байгаа. Энэ үнэ мэдээж үргэлжлэнэ. эцсийн эцэст хавар асар ихээр өгсөхийн дохио шүү дээ.