COG_5925

 

НЗДТГ, “Азийн модель” агентлагийн хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж, Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээн 2014 онд анх удаа зохиогдож байсан бол 2015 онд ийнхүү хоёр дох удаагаа удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

“Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын гол зорилго нь Нийслэлийн соёлтой иргэд байцгаая уриан дор “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд өсвөр үеийн охид хөвгүүдийн гоо сайхан, ёс суртахуун, биеэ авч явах соёл, бусдад зөв үлгэр дууриалал болох эрхэм үүрэг хариуцлагыг Нийслэлийн ирээдүйн иргэд болсон хүүхэд залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Тус тэмцээнд 80 гаруй өсвөр үеийн охид, хөвгүүдэд бүртгүүлэн оролцсон бөгөөд тэдэнд 90 цагийн сургалтыг мэргэжлийн багш нар зааж сурган тэмцээнд бэлтгэн оруулсан юм. Ийнхүү 20 гаруй хоногийн хугацаанд сургалт, тэмцээн явагдаж шилдэгүүдээ тодруулжээ.

Та бүхэндээ “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээний шилдэгүүдийг танилцуулья.

  1. Гран при буюу тэргүүн гоо охин – 2015

84-р сургуулийн сурагч А.Наранхишигт

  1. Тэргүүн жентельмен хөвгүүн 2015

96-р сургуулийн сурагч Б.Өсөхбаяр

  1. Өсөх ирээдүйтэй гоо охин- 2015

4-р сургуулийн сурагч М.Хүслэн

  1. Өсөх ирээдүйтэй жентельмен хөвгүүн-2015

48-р сургуулийн сурагч Ц.Цэрэнноров

  1. Оюунлаг гоо охин -2015

48-р сургуулийн сурагч Ц.Норовсанжид

  1. Оюунлаг жентельмен хөвгүүн 2015

24-р сургуулийн Ч.Балжинням

  1. Авьяаслаг гоо охин-2015

СУИС-ийн лицей ангийн сурагч Э.Мягмарсүрэн

  1. Авьяаслаг жентельмен хөвгүүн-2015

СУИС-ийн лицей ангийн сурагч Т.Бат-Эрдэнэ

  1. Фото гоо охин- 2015”

115-р сургуулийн сурагч Э.Наранцацралт

  1. Фото жентельмен хөвгүүн-2015

32-р сургуулийн сурагч Г.Амартүвшин нар тус тус шалгаржээ.

Тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүд 1 жилийн хугацаатай Нийслэлийн шинэ дүр төрх үйл ажиллагаанд оролцож сайн үйлсийн аянд хамрагдах болно. Хамтран ажилласан болон ивээн тэтгэсэн байгууллага, багш нартаа талархал дэвшүүлье.COG_6336COG_6320COG_6209COG_6288COG_6292

COG_3714COG_3814COG_4543COG_4643COG_4658COG_4678COG_4951COG_5917COG_5925COG_6316

Ц.Мөнх

Ugluu-logo2015