Улаанбаатар хотод 2015 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн 448 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгаа ч эцэг эхчүүдийн анхаарал суларч байгаатай шууд холбоотой юм.

Хүүхэд үйлдсэн гэмт хэргүүдийн 60-70 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх хэргүүд зонхилдог байна.

 

 

2015 оны эхний 9 сарын байдлаар

Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 448 гэмт хэрэг

Хулгайлах гэмт хэрэг 278 гэмт хэрэг /56,9%/

Булаах гэмт хэрэг 13 гэмт хэрэг /2,6%/

Дээрэмдэх гэмт хэрэг 36 хүүхэд /8%/

Бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь 100 хувь асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас хамааратай гэдгийг цагдаа нар баталж байна. Гэвч хүүхдээ аюул эрсдлээс хамгаалч чадаагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байдаггүй байна.

Хүүхэд гэмт хэрэг үйлдэхээс гадна Гэмт хэргийн улмаас 660 хүүхэд хохирчээ. Өмнөх оны мөн үеэс 29 хэргээр буюу 4,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэмт халдлагад өртсөн хүүхдүүдийн 77 буюу 11,6% нь 7 хүртэлх настай. 184 буюу 27,8 хувь нь 8-13 насны, 405 буюу 61,3% нь 14-17 насны хүүхэд эзэлж байна. Хохирсон хүүхдүүдийн 26 нь буюу 3,9 хувь нь нас барж, 309 буюу 46,8 хувь нь гэмтсэн байна.

 

Хүүхэд хохирсон гэмт хэрэг 660 хүүхэд

7 хүртэлх настай 77 /11,6%/

8-13 настай 184 /27,7%/

14-17 настай 405 /61,3%/

Нас барсан 26 /3,9%/

Гэмтсэн 309 /46,8%/

 

Тоон үзүүлэлтээс харахад хүүхэд 14-17 насандаа гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр болж байна. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэмт хэрэг үйлдэх болон хохирогч болохоос болгоомжилж байхад анхаарна уу.