Самранд яваад сураггүй болсон иргэнийг эрэн сурвалжилж байна
2015/11/02
Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ 2015.10.26-ны өдөр тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр юүндэн” гэдэг газар ойд самар түүхээр яваад сураггүй болсон байна. Тиймээс эрэн сурвалжлуулах тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Одоогооо сураггүй болсон иргэнийг 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.