Бүх дүүргийн нийгмийн даатгалын ажилчид залилангийн хэргээр шалгагдаж байна
2015/11/04
Нийслэлийн бүх дүүрэг, зарим аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд, зарим банктай хамтоа залилан хийсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Тодруулбал, нас барсан хүмүүсийг улсын бүртгэлд бүртгэхгүйгээр, тэдний нэр дээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй нас барсан хүний нэр дээр ийнхүү зээл авсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү: Хэргийг шалгаж байгаа учир банкуудын нэрийг хэлэх боломжгүй байна. Мөн Шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлын хэмжээг хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэлээн хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хэлж байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг уг хэргийг илэрүүлсэн. Эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд шалгалтын ажлыг улсын хэмжээнд хийж байгаа юм.
Тэгвэл энэ хэрэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан: 2014 оны байдлаар жилдээ 12 500 гаруй хүн нас барж, нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авсан байгаа. Тэдний хэдэн хувь нь өнлөр насны тэтгэмж авч байгаа вэ гэдгийг бодох асуудал. Тиймээс 10 000 гаруй хүний нэр дээр хэдэн тэрбум төгрөгийг хөрөнгө гараад эзэн биегүй яваад, хүмүүс тэрийг нь ашиглан хувьдаа завшсан гэдэг үйлдэл нотлогдоно гэдэгт би итгэхгүй байна. Учир нь бид өдөр тутам маш олон хяналтаар тэтгэвэрийн олголтыг хянадаг. Өнгөрсөн 10 жилд 148 хүнд тэтгэвэр олгож байсныг бид илэрүүлж арилгаж байсан. Тийм учраас олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсонд би хувьдаа итгэхгүй байна гэдгийг хэлж байлаа.
Хэрвээ нийгмийн даатгалын ажилтнуудын буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял оноох юм байна. Тодруулбал нийгмийн даатгалын ажилтнуудад Эрүүгийн хуулийн 148.4 Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тус зүйл ангид “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Хэмээн заажээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
zochin · 2015/11/05
Hd -h ajiltan yaj avah yum. bank garin usgin batalgaa heregtei gedeg bizdaa. bas notriodin batalga gedeg
Зочин · 2015/11/05
Нийгмийн даатгалыг хуйгаар нь шалгаж , шалгасны дараа хариуцлага тооцох хүмүүстэй нь хатуу хариуцлага тооцож, үндсээр нь өөрчлөх цаг нэгэнт болсон цагдаагийнханд баяр хүргэе ! Битгий шантраарай үргэлжлүүлэн сайг шалгаарай!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
өнөрөө · 2015/11/05
Золжаргал гээд Эрдэнийн баруун гар Баянгол дүүргийн НД дарга байхдаа л идэж эхэлсэн.Энэ гар бүх зүйлийг нь хийж байгаа.Цадахгүй гар. даа
Зочин · 2015/11/05
Энэ асуудал дэндлээ аль ч газар НД-н асуудал яригдаад байдаг боллоо итгэх итгэл хүнд байна
Зочин · 2015/11/04
Bayarmaa yadaj aldaagui bicheed surchih tehuu. yamar ichmeer ih aldaa ve. setguulchid arai l denduu bolovsrolgui umda. utga nairuulga gj avah un alga avag
Зочин · 2015/11/04
ene erdene gej nohoriig bas shalga er n niigmiin daatgaliig hucheer abhaa bolimoor uym tetgebriin dans neej oorsdoo mongoo hiideg bolmoor uym ene hulgaichuud bidnii mongoor tuilj duuslaa
Зочин · 2015/11/04
bayrmaa ajilchid iim tom hereg hiihyy ajiltan tsagaan zahtnyyd gej bich l dee
Зочин · 2015/11/04
bi 2009 ond ulsad 26 jil 8sar ajilsan material batalgaajuulalttaigaar tetgever togtoolgohoor ogson getel nadad 21 jileer hamgiin baga 89000 t oor togtooj ogson ene agilsan jil dotor oos 9 jil8 sar ni hvnd nohtsolteid ajilsan .ingeed minii tetgever dutuu baina dahin shalguuly geheer bayngol dvvrgiin nd baitsaagch ni material ogoh bolomjgvi gd vzvvlehgvi ymaa.bi vvn dree nemeed ajil hiij 3 jil 9sar mon nohon daatgalaar 7 jil 8sar oruulsan vvnii 3jil 9sar ni hvnd nohtsold orj bui bolovch minii tetgever toriin nemegdel mon ajilsnii hemegdrlteigee dongoj 339 avch bga minii niit jil 33 jil bh ystoi bilee minii ajilsan tetgevriin jiliig unen zov bodoj bodog ogch tuslaachee
ЗОЧИН · 2015/11/04
Амьд байгаа ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гээд мөнгө авчиаж байгаа юм чинь хэл ам хийхгүй талийгаачдыг ашигласан нь үнэн байх өө
Зочин · 2015/11/04
Боломжгүй тэнэг тоог ниитэлдэг эдгээр хэвлэлиинхэнд тархи гэж эрхтэн байдаг болов уу
шаабар · 2015/11/04
Эмнэлэгт болон сувилалд цөөн хоног хэвтүүлээд 14 хоногоор тооцон нийгмийн даатгалаас мөнгө авдаг булхай байсаар л байгаа шүү. Шалгах ёстой нэг асуудал энэ мөн байх.
irgen · 2015/11/04
Shalgah ni zuv sain shalga Minii TSagdaa namaig hamgalna heldeg baij bilee tuun shig Minii TSagdaa ulsaa hamgaalna sain shalga nereech hamgaalj buruutai humuusiig yaliig uuruul darga narni irgehgui bga gesen itguuleed ug amjilt huusye TSagdaagiin baiguulgiihand
borshubu · 2015/11/04
gadaadad salbart ni hariutslagaguin ulmaar dogoldol garbal said ni shuud ogtsordog shuu dee. Erdene said nasaaraa ND-iig terguulj yabaa hun, ogtsroh yum bna l da.
Зочин · 2015/11/04
Erdene tegvel iim argaar xuljsiin bn. Bitgiil bi bish gj xeleerei erdenee gishuunee.
zochin · 2015/11/04
DUURAG AIMGUUD ERDENE SAIDTAI NI HUU HAMJ SHALGAH HEREGTEI DAVARSAN ICHDEGGUI BALIAR NOVSHNUUD