Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын комиссын дэд Ерөнхийлөгч Ф.Могеринитэй уулзав
2015/11/06
Энэ оны 11 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад болж буй Ази, Европын уулзалт /АСЕМ/-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар хуралдаанд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 11 дүгээр сарын 4-ний өдөр Европын комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Федерика Могеринитэй уулзав.
Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад Европын Холбооны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд манай улсын чухал “гуравдагч хөрш” болохын хувьд Монгол Улс Европын Холбоотой тогтоосон харилцаанд ихээхэн ач холбогдол өгч бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэж, Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг тус холбооны бүх гишүүн орнуудаар соёрхон батлуулахыг хурдавчлахад дэмжлэг үзүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулахад Европын Холбооны гишүүн орнуудын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэв.
Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Байнгын төвийг сахисан бодлого, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд зэрэг Монгол Улсын гадаад бодлогын санаачлага, үйл ажиллагааны талаар танилцуулж, Дэд ерөнхийлөгч Ф.Могеринитэй хоёр талын харилцан сонирхсон олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Зочин · 2015/11/06
МАН АРД ТҮМНИЙХЭЭ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД МАШИНТАЙ. МАЛТАЙ .ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ ЭРХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН.. АМЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ ӨМЧ ХӨРӨНГӨГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААСАА ГЭНЭТ ХАГАЦАН САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХДЭГИЙН ДАВААН ДЭЭР АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ТЭР ҮЕЭС ЭХЭЛЖ МАН-ЫН БАЛГААР МОНГОЛУУД ХЯТАДУУДЫГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ, ХАМАГ БАРААГ НЬ ХУДАЛДАН АВЧ ХЯТАДУУДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОН. ӨНӨӨДӨР ХЯТАД УЛС ХИЛЭЭ ХААВАЛ МОНГОЛ УЛС БАЛАРНА. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД АРД ИРГЭД 1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙГ БОДВОЛ МАЛТАЙ, ХӨРӨНГӨТЭЙ, МАШИНТАЙ. ЗАРИМ НЬ ОНГОЦТОЙ БАЯН БОЛСОН БОЛОХООР 1990-ЭЭД ОН ШИГ БАЛРАХГҮЙ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЯДУУ ЯДУУ ГЭЭД ЗАРИМ УЛСУУД МУУ АМЛААД БАЙГАА БОЛОВЧ ЯДУУ Ч ГЭСЭН АРДЧИЛЛЫН БУЯНААР ГЭРТЭЭ ӨНГӨТ ТЕЛЕВИЗОР ҮЗДЭГГҮЙ, ГАР УТАС БАРЬДАГГҮЙ ЯДУУ БАЙХГҮЙ БОЛСОН ГЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГҮЙ БАЙХАА. ШҮХ