МУСГЗ Б.Галаарид ”Амьд байгалаа хайрлая” сайн санааны аяныг өрнүүлж байна
2013/07/22
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид хадагны буруу хэрэглээ, түүнээс болж байгаль орчинд учирч буй хор хөнөөлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Байгаль хамгаалах сангийн тэргүүн М.Пүрэвсүрэн, жүжигчин Б.Навчаа нар оролцож, сэтгүүлч Б.Галааридын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
МУСГЗ Б.Галаарид “Мод ургахгүй байх нэгэн шалтгаан нь модонд элдэв зүйл уях. Мод хадаг уясан хэсгээрээ тасарч, илжирдэг, үгүйдээ л ургалт нь зогсдог. Лам бөө нар шашны зан үйл хийж байна гээд байгалиа бохирдуулна гэдэг байж болшгүй зүйл. Хэдийгээр шашин шүтэх эсэх нь тухайн хүний эрх боловч шашны зан үйл нь иймэрхүү байдалтай байгаль орчныг нь сүйтгэн, бохирдуулж болохгүй. Тиймээс хүн бүрт амьд байгалиа хайрлахыг уриалж байна” гэв.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн тэргүүн Б.Галаарид нь 2011 онд гэр бүл, найз нөхдийн хамт Яармагийн гүүрээс Баянзүрх дүүргийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуу моддыг хадаг яндараас нь салгаж байсан юм. Тэгвэл тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Дархан-Баруун хараа чиглэлийн 50 км автозам дагуух моддыг хадагнаас нь салгасан байна.
Зочин · 2013/07/23
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd*GcS51HfpjAJrjP7Wn2jLdyW4lepHqCXUcd7a6Ew4zoQSc6ibMC6vbA
Зочин · 2013/07/23
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd*GcS51HfpjAJrjP7Wn2jLdyW4lepHqCXUcd7a6Ew4zoQSc6ibMC6vbA
Зочин · 2013/07/23
zuv uil hiij baigaa ahdaa bayarlalaa, bi ch gsn baiguul*****raa hiij bsan ts****daa sh hiine gj bodoj bgaa, eh bolson baigalia hairlan hamgaaltsgaay humuus ee