Амралтын өдрүүдэд 112 согтуу жолооч саатуулагдлаа
2015/11/09
2015 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 612 авснаас зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тодруулбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордны урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын JEA троллейбусны жолооч А нь явган зорчигч 17 настай эмэгтэй У нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө З дугаар эмнэлгийн зүүн замд H.Conota маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 63 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Согтуурлын зэрэг 1.32%
Хөдөө орон нутагт Орхон аймгийн Жаргалант сумаас 4 километрт асфальтан замд N.Canter маркийн авто машины жолооч Х нь Б жолоочтой Хятад улсад үйлдвэрлэсэн Бүргэд маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 25 настай эрэгтэй Б нас барсан.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3–р багийн нутаг Бүрдэн Цохиот гэх газар Istana маркийн авто машины жолооч нь H.Porter маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 34 настай эрэгтэй С нас барсан, мөн аймгийн Хайрхандулаан сумын нутаг Даравгай гэх газар Hino маркийн авто машины жолооч Э нь Howo маркийн Ш жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 45 настай эрэгтэй Э нас баржээ.
Зочин99 · 2015/11/09
112 согтуу жолооч /жолооч ч гэж дээ алуурчин/, маш харамсалтай байна. 2 урсгалтай зам барихдаа заавал сөрөг урсгалыг тусгаарласан зүлэгэн зурвастай барьдаг больёо Баянсэлэнгэ сайд аа. Замын цаад хэсэг нь үзэгддэггүй газарт дараалсан хурд сааруулагч хийх хэрэгтэй байна аа.