Л.Гантөмөр, С.Эрдэнэ сайдаа 148-р цэцэрлэгийн барилгыг түрээсийн байраар ашигласаар байх уу
2015/11/10
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 600 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тэдний тал нь буюу 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга уг нь байдаг.
Гэвч цэцэрлэгийн зориулалттай барилгыг Капитал банк болон хорооны орон сууцны контор түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Эзэмшигч нь Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс.
Түүхийг нь сөхвөл, одоогийн 148-р цэцэрлэг 1950-аад онд баригдаж яслийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний дараа яслийн ачаалал багасч байранд нь нийгмийн даатгалын хэлтэс орсон. Гэхдээ одоо нийгмийн даатгалын хэлтэс нь 3 давхар шинэ барилга барьж тэндээ үйл ажиллагаа явуулах болсон ч барилгыг цэцэрлэг болголгүй түрээсийн үйлчилгээ явуулж байгаа.
Уг нь хорооны засаг дарга, тойргоос сонгогдсон гишүүд Хүн амын хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэд цэцэрлэг болгох хүсэлт тавьсан байдаг. Гэвч С.Эрдэнэ сайд нийгмийн даатгалын салбар байгуулах учир боломжгүй гэсэн хариулт өгч байжээ. Өөрөөр хэлбэл хорооны засаг даргад С.Эрдэнэ сайдын гарын үсэгтэй тайлбар бичиг ирсэн байдаг.
Үүнийг нь СХД-ийны 19-р хорооны Засаг дарга Х.Бат-Аюуш болон 148-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхтуяа нар баталдаг.
Харин 300 хүүхдээс цэцэрлэгийн байр “харамласан” талаар С.Эрдэнэ сайдаас тодруулахад цэцэрлэгийн барилгыг цэцэрлэгийн зориулалтаар нь ашиглах нь зүйтэй. Цэцэрлэг болгох асуудлыг Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам хариуцна гэдгийг мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ сайд өөрийнхөө хүргүүлсэн албан бичгээ мэдэхгүй байна.
Энэ ойлгомжгүй байдлаас болж 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөлд 330 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Уг барилгыг нийгмийн даатгалынхан түрээслэхгүйгээр цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглавал хэчнээн хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, болзошгүй эрсдэлээс хамгаалагдах бол гэдгийг Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хүн амын хөгжил нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ нар нэг бодоод үзээрэй.
А.Баярмаа
Зочин · 2015/11/11
Ардчилал гээд 25 жил боллоо одоо бүтэн 1 зууны дөрөвний нэг хугацаа , бид бид буруу замаар яваад байна
Зочин · 2015/11/11
Төрөөс төрсөн тэрбумтан байна , юун ээж юун охины юм бэ , Нийгмийн даатгал Нийгмийн талын ажилд их дуртай юм
Зочин · 2015/11/11
АН ынхныгаа дарамталдаг гэнээ үнэн байх , нөгөөдүүлд нь амьдралдаа ганц удаа хүнд шанаа өгч байсан эр байхгүй харагддаг та нар сайн боддоо ихэнх нь бачир тачир амьтад тэгээд Эрдэнэ мэт юм юм үзсэн хүмүүст инээдэм биздээ
Зочин · 2015/11/11
Bi Eba.n hun hen ch namaig diilehgui geed l bh yum !
Зочин · 2015/11/11
Эхнэр нь хүү нь охин нь хүргэн нь цүнх баригч нь нарийн бичиг нь өр хэн хэн ч гэнэв ИХТ гэнээ Иим Садам маягийн тогтолцоог энэ нийгйм хүн ард нь хүлээн зөвшөөрч байгаа нь гүн эмгэнэл , энэ цаг үед шүү
Зочин · 2015/11/11
1.r surguuliin zakhiral gej yamar avgai bnaa ! medeh humuus heleed uguuch
Зочин · 2015/11/11
германаас машин зөөгөөд гахай үүрээд тэрбумтам болсынбайхаа
Зочин · 2015/11/10
Erdene nuraj barilga barina gentle huvida bas nairamdald mash olon oron suits barjinla
Зочин · 2015/11/10
ED NAR YU GEJ UGUH UM BE , GONJIIN JOO
irgen · 2015/11/10
Tiim shu ene tsetserlegiin bair tureesiin bair bolson odoo 4 jil garui bolj bna
шаабар · 2015/11/10
иймэрхүү гажигтай зохицуулалт энд тэндгүй л байгаа даа. Бодвол цаад талд нь газрыг нь авч хувийн эрх ашигтаа зориулах далд санаа байдаг биз дээ. Нийслэлийн засаг дарга л сайн судалж нэг тийш болгох хэрэгтэй юм даа.
ганаа · 2015/11/10
с.эрдэнэ газрыг нь авах гээд байгаа л да,эзэмшилийн том газартай болохоор хуучин цэцэрлэгийн барилгыг нурааж шинэ цэцэрлэг бариад үлсэн газрыг нь өөртөө авна