Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван: Халхголчууд чөлөөт бүс байгуулахыг 100 хувь эсэргүүцэж байгаа
2015/11/11
Дорнод аймгмйн Халх гол сумын Засаг дарга Мөнхтайваныг ХХАА-н сайд Р.Бурмаа Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компанид газар ашиглуулах зөвшөөрөл олгож, худалдаад байна хэмээн мэдээлж байсан. Тодруулбал, “Соёмбо буудай” гэдэг компанид газар ашиглуулах гэрээ 15 жилийн хугацаатай өгсөн.
Мөн Халхголд хятад ажилчид газар хагалж байна, Хятадын өмчлөлтэй компанид 1600 га газрыг 15 жилээр ашиглуулахаар газраа өгсөн. Тэгтэл төрийн мэдэлд байдаг газрыг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга дур мэдэж хэдэн арван мянган га-гаар нь гадаадынханд өгсөн байна гэсэн агуулга бүхий мэдээллийг өгч байсан. Тэгвэл сайдын хэлээд байгаа энэ бүхэн нь худал гэдгийг Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван хэлж байна.
- Таныг гадаадуудад газар ашиглуулсан, зарсан гэх агуулга бүхий Р.Бурмаа сайдын ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үндсэн газрын талаар 5 асуудал яригдаж байсан. Солонгосын хөрөнгө оруулалттай Хансолмо ХХК-д газар эзэмшүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?
- “Хансолмо” ХХК-д 2009 онд миний өмнө ажиллаж байсан Засаг дарга зөвшөөрөл өгөөд цуцалсан байна лээ. Тухайн үед ашиглуулах шийдвэр гарсан юм билээ. Өнөөдрийн хүртэл дөрвөн Монгол компани тэр газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар эзэмшээд явж байсан. Хэвлэл мэдээллээр зөндөө гарсан шүү дээ. Зөвшөөрлүүдийг нь цуцлаад байгаа.
2013 оны 01-р сарын 07-ны өдөр намайг Засаг даргаар томилж, 2013 оны 01-р сарын 09-ны өдөр би ажлаа авсан. Сая хэлсэн шийдвэрүүд 2011, 2012 оны шийдвэрүүд.
- Халх гол суманд гадаадын хөрөнгө оруулалттай болон хувь нийлүүлсэн ААН газар эзэмших, ашиглах зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна уу?
- Газар тариалан дээр гадаад АНН байхгүй.
- Гэхдээ КОЙКА үйл ажиллагаа явуулаад байгаа ш дээ?
- Тэр чинь ийм учиртай. КОЙКА-ийн газар нь Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнх. Хөдөө аж ахуйн Халх гол төсөл, ХХААЯ хамтран КОЙКА-аас санхүүжилт өгч, загвар сангийн аж ахуй байгуулахад буцалтгүй тусламж үзүүлсэн.
- Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” ХХК-д газар эзэмшүүлсэн талаар?
- Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” ХХК-д газар зарсан гээд байгаа. 2013 онд намайг ажил авсны дараа 2013 оны 09-р сард н.Бямбахүү захиралтай “Соёмбо буудай” ХХК газраа шилжүүлж авсан. Уг компани нь гурван хувьцаа эзэмшигчтэй гурвуулаа Монгол улсын иргэд байгаа. “Соёмбо буудай” ХХК тариалангийн зориулалтаар 1631 га газар эзэмшиж байгаа.
- Хадлангийн зориулалтаар 113 000 га газар ашиглах зөвшөөрөл өгсөн тухай? Яагаад Монголчууддаа биш, Хятадуудад 5-15 жилийн хугацаатай зөвшөөрөл өгсөн талаар?
- Халхгол сум 2013 оны зуднаар малынхаа 40 орчим хувийг буюу 27 000 гаруй толгой мал хоргодсон. Тухайн үед өвс олдохгүй Түмэнцогтоос, Дорнодоос татаж байсан. Тиймээс хадлан тэжээлийн аюулгүй байдлын аж ахуйтай болох зорилт тавьж, энэ жил ИТХ-ын тогтоолоор 150 000 га газарт хадлан бэлтгэхээр болсон. Гадаадын нэг ч иргэн, ААН-ид хадлан тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгоогүй.
- Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр мэдээлэл гараад байгаа?
- 9-р сараас хойш тийм мэдээлэл гаргаж байгаа. Сүүлийн нэг сар бол дандаа В.Мөнхтайван болохгүй байгаа тухай гаргаж байгаа. Энэ бол ойлгомжтой, чөлөөт бүстэй холбоотой.
- Та бүхэнд мэдэгдэлгүйгээр ганц нэг хятад иргэн орж гарсан зүйл байхгүй гэж үү?
- Тийм юм байхгүй. Хууль зүйн зохицуулалт байгаа шүү дээ.
Хадлан бэлтгэхдээ Газрын тухай хуулийн 54.3-т заасны дагуу хадлан бэлтгэж ашиглуулж байгаа. 113 000 га газарт хадлан бэлтгэхээс 20 000 га газарт 30 000 тонн өвс хадлан бэлтгэсэн.Төв, Сэлэнгэ аймагт өвс ургаагүй болохоор өвс хадъя гээд ирсэн. Хүсэлт өгсний дагуу бид гэрээ байгуулан ажилласан. Халх голчууд өөрсдөө ч өвс хадсан. Нэг сумаас 30 000 тонн хадлан бэлтгэнэ гэдэг нь өөрөө ХАА-н салбарт том үзүүлэлт. 07-10-р сарын хугацаанд зөвхөн хадлангийн зориулалтаар газар ашиглуулж байгаа нь өөрөө ХАА-н салбарыг дэмжиж байгаа юм шүү дээ. Хадлангаа хадчихаад сумандаа газраа хүлээлгэж өгөөд л болж байгаа.
- Хятадын компанид аялал жуулчлалын эрх олгосон талаар?
- Аялал жуулчлалын эрхийг сумаас олгохгүй шүү дээ. Сумаас зөвхөн аялал жуулчлал эрхлэх газрынхаа зөвшөөрлийг л авдаг. Дуудлага худалдааны журмаар газраа аваад үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм билээ. Бааз нь байгуулагдаагүй, стандартын дагуу байгуулсныхаа дараа зөвшөөрлөө авах байх.
Би энэ талаар тодруулсан. Гуйвуулж яриад байгаа хилийн зөвшөөрлийг нь хүртэл судалсан. Бас л Монгол компани. Хятад компани биш, өөрсдөө эрсдэлээ хүлээгээд орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх гээд бэлдэж байгаа юм билээ.
Ер нь миний гарын үсэг орсон л бол зарсан болгох гээд байгаа. Ямар шалтгаантайг нь ойлгож байгаа.
- Хууль бусаар тариалангийн газар өгсөн?
- Намайг дураараа дургиж байгаа болохоор 500 000 га газарт чөлөөт бүс байгуулах тогтоол гаргасан гэсэн агуулга бүхий буруу ташаа мэдээллийг нийгэмд өгч байна. Хууль бусаар тариалангийн газар олгоно гэж байхгүй. Хэрвээ тийм зүйл байгаа бол шийдвэр байх ёстой. Тэгж байж баталгаажих ёстой.
Манай сумын газар тариалангийн схем энэ байна.
Манай сумын газар тариалангийн төв схем зураг энэ байна. Аймгаас ажлын хэсэг гарч нэг бүрчлэн хэмжих гэж байгаа. Тэрнээс би 20 000, 30 000 га газраар нь хагалуулсан зүйл байхгүй.
- Чөлөөт бүс байгуулахгүй бол олборлолт явуулна гээд байгаа. Ямар баялагтай вэ?
- Яг 100 хувь судлагдаагүй байгаа. Одоогийн байдлаар газрын тосны 21-р талбай л байгаа.
- Өнөөдөр хичнээн ААН газар тариалан эрхэлж байна вэ?
- Өнөөдөр Халх голд газар тариалан эрхэлж байгаа 10 компани байна. Тэднийг хятадууд гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байгаа. Үүнд Халх голчууд “Бид Монголчууд шүү дээ. Үндэсний компани Яагаад бидний хийж байгаа, бүтээж байгаа ажлыг үнэлэхгүй ингэж ташаа мэдээлж байгаа юм бэ?” гэж эмзэглэж байна.
Хадлан бэлтгэсэн иргэд хүртэл хэлж байна. Бид Монгол улсад байхгүй сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хадлан бэлтгэж байхад үйл ажиллагаатай танилцаагүй байж яагаад хятад болчив гэдгийг хэлж байгаа.
- Хятад ажилтантай болоод тэгж буруугаар ойлгогдов уу?
- Манайх хилд ойрхон бүс. Тухайлбал иргэдэд хадуур нь байлаа гэхэд боогч нь байдаггүй. Боогч нь үнэтэй болохоор хятадаас түрээсээр оруулж ирээд асуудал байгаа. Боолгосны дараа Хятадууд буцаад гарсан бүртгэл гааль дээр байгаа. Бүгд хуулийн дагуу явж байгаа. Гол нь Монголчууд өөрсдөө хадаж байгаа.
Манайд Гааль, Хилийн цэрэг, тагнуул, Гадаадын иргэн харьяатын байгууллагад энэ бүх мэдээлэл байгаа. Гол нь өвсөө хадахын тулд л түрээсээр оруулж ирсэн.
- Нэр төрөө сэргээлгэх үү?
- Би Халх гол нутгаа хөгжүүлэхийг л хүсдэг. Эсэргүүцэх зүйлгүй. Би төр засгийн шийдвэрийг эсэргүүцээгүй. Нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж байгаа. Тиймээс төр засагт очиж хэл, яагаад газар зараад байна гэдгийг ярьж байна. Нутгийн иргэдэд би баримт үзүүлж зараагүй гэдгээ ойлгуулсан. Зарсан, хадлан хадсан бол нутгийн иргэд очоод үзчихнэ шүү дээ. Би 75-р тогтоолыг эсэргүүцэж нэг үг хэлээгүй. Мөн 75-р тогтоолтой холбоотой нэг ч албан бичиг манай суманд ирээгүй. Хэрвээ АТГ намайг буруутай гэвэл би хариуцлагаа хүлээнэ. Үнэн зөвийг цаг хугацаа л харуулна.
- Өнөөдөр Халх голд байдал ямар байна вэ?
- Байдал хурцдаад байна. Иргэлийн ярьж байгааг хэвлэлүүдэд гаргахгүй байна. Би хүртэл өчнөөн ярилцлага өгснийг гаргаагүй. “Бүх ард түмний хуралдай” гэх ТББ-ын нэрээр ард түмнийг хооронд нь тэрсэлдүүлж байна. Айл болгоны хаалга тогшиж газар зарчихсан ш дээ гэсэн юм ярьж, хашаанд нь ухуулга нааж байна. Баримтууд нь хүртэл байгаа. Эхнээсээ цагдаагийн байгууллага хүртэл тогтоосон.
- Цаг гарган тайлбар өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
baldan · 2015/11/13
ym xiix gexeer dandaa xudlaa xutsaj baina ene jalga dovnii uzel dald oroosoi
Зочин · 2015/11/12
ЭНЭ ДАРГАНЦАР ООРООР ОГООГУЙ Ч ГЭСЭН. ГАДНЫН УЛСУУД МОНГОЛ ТЭНЭГУУД ЗАЛЬХАЧУУДЫН НЭРЭЭР. ГАЗАР АВЧААД. Л БАЙГАА ЮМ. БАЙНА ШУУДЭЭ
Зочин · 2015/11/12
Халхголчуудаа дэмжиж бна женко бугмаа нар ву хийгээд бна
Зочин · 2015/11/12
Жэнко гэхээр л хэрэг алга. Хэн ч итгэхгүй. Жэнко бол МАФИ мөн.
Зочин · 2015/11/12
Женкогиин мангар хоер авгай ? Бурмаа Эрдэнэчимэг хоер шдээ ? Одоо женкод хэн итгэхэв дээ ? Женкод хэн д ч олддоггуй алтан боломж боломж байсан шуу ?
Зочин · 2015/11/12
Чөлөөт бүс гэж эргүүтэхээ болих хэрэгтэй.
irgen · 2015/11/12
Burmaa metiin tentger avgai nar toriin tolgoid gardag baidaliig egnegt ustgah estoi . toroor togloj guitslee
зочин · 2015/11/12
Тэнэг Бурмаа авгайг мал бол идшинд,манжин бол гахайд өгчихсөн юмсан.Яасан увайгүй муухай хүн бэ.Бурмаа эх хүн мөн үү?.Шаардлага тавьсан "Газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг бас гүжирдэж цагдаад өгсөн.Одоо Халх гол сумын засаг даргыг гүжирдэж газар зарсан би зараагүй гээд телевизээр зарласан.Ийм төрийн түшээ сонгосон сонгогч нараа нэг бол цагдаа эсвэл гүжирдээд сууж байж болдог юм уу?.ӨӨРИЙГ НЬ ЦАГДАА,АТГ-д ясыг цайтал шалгуул их юм гарна шүү энэ заваан авгайгаас.Төрөөс ч зайлуул.Их ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ ГЭЖ БАЙДАГ УУ З.ЭНХБОЛД ДАРГАА АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ,БУРМААД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ.
Зочин · 2015/11/11
Gazar nutgaa hamgaalaarai Munhtaivaan
Б.Мөнхжаргал · 2015/11/11
Засаг төрдөө болоод дээд удирдлагадаа мэдэгддэггүй, дураараа дургисан, үүн шиг мэдэн будилсан хөлдүү нөхдүүд ард иргэдийг юу ч гэж турхирж мэднэ.
зочин · 2015/11/11
ган зудгүй үед өвсөө экспотлоход яахав дээ с э шавхагддаг алт эрдэнээ өгснөөс дээр хавар дахиад ургана харин үрээ хаясан хойно хадах ёстой хучин үр боловсроогүй байхад хадсаар байн түнжин хангайгаа түнжин болгосон наадмын дараа 7 сарын аравдаар хаддаг байсан тэр буруу байж яаг үр боловсрох гэж байхад хаддаг байлаа тэр үеийн эрдэмтэд мэддэггүй байж уу намаасаа айдаг байждээ
зочин · 2015/11/11
ЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ. ЮУ ХИЙГЭЭД Б.ГААД Б.ГАА ЮМ БЭ. АРД ТҮМЭН МИНЬ Б.ДАЛ УЛАМ ХЭЦҮҮ БОЛЖ Б.НА ШҮҮ ДЭЭ. ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ Б.наа.
Зочин · 2015/11/11
тэр газар монголын газар нутгуу аль эсвэл том толгойлсон энэ нутгийн хэдэн индиануудын нутаг болсон юм уу. Хэрвээ тэгвэл төр засаг байгаад яах юм бэ. Энэ сумын засаг дарга бас л нэг хөлдүү нөхөр байна.
irgen · 2015/11/11
Gazar nutagaa hamgaalah ni irgen bidnii uireg Dornotchuud mundag demjij bna
Отгон · 2015/11/11
Энэ мэт баримтыг засгийн газар яаж эсэргүүцэх гэж байгаа юм бол их сонирхолтой асуудал байна. Үргэлжлүүлээд сайн сурвалжлаад байгаарай Сэтгүүлч ээ.Амжилт хүсье
Dooeo · 2015/11/11
Burmaa nendger niz..hudlaa hutssan bna