Манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 937.7 мянган төгрөг байгаа юм. Энэ олсон мөнгөө буцаад зарцуулдаг талаар Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. Тэгвэл нэг айл өрх ямар үүсгэврээс орлогоо бүрдүүлдэг талаар судалсан байна. Нийт орлогын 54.1 хувийг цалин хөлс, 17.9 хувийг тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор, 10.7 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 7.8 хувийг үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, 9.5 хувь нь бусад орлогоос бүрддэг байна.

Тэгвэл олсон мөнгөнийхөө 72.2 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зүйлд зарцуулдаг аж. Харин 25.3 хувийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 2.5 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламжийн үйл ажиллагаанд зарлагддаг байна. Дээрх судалгаанаас харахад иргэн та олсон орлогоо тэр чигт нь зарцуулдаг байх нь ээ.

Т.Буянаа