Халх голын асуудлаар ҮАБЗ-д хандлаа
2015/11/17
Өмгөөлөгч Г.Батбаяр, Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болон “Халхын гол Миний -Нутаг” ТББ хамтран Халх гол сумд 500 000 га газарт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа билээ. Иргэний хуулийн 510, 511-р зүйлийг үндэслэн өмгөөлөгч Г.Батбаяр болон “Халх гол миний нутаг” ТББ хамтран энэ сарын 16-ны өдөр ҮАБЗ-ийн дарга , Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарт хандан хүсэлт гаргасан байна. Хүсэлтийн агуулга нь “Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоолын хүчингүй болгоход хууль зүйн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн ажээ.
Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалтай холбоотойгоор өмгөөлөгч Г.Батбаяр болон ХХАА-н сайд Р.Бурмаа нар нэр төр, алдар хүндийн маргаантай асуудлаар шүүхэд байгаа бөгөөд хэрэг одоогоор хянагдаж байгаа юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа