Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлаад байсан билээ. Тэднийг өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргаж гадуур шалгаж байгаа. Үүнийг Прокурорын байгууллагаас эсэргүүцэж байгаа юм. Тиймээс эсэргүүцлээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр ажлын цаг дуусахын өмнө өгсөн байна.

Уг эсэргүүцлийг яг одоо дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Б.Баткаяа нарыг саатуулах уу? Гадуур шалгах уу гэдгийг өнөөдрийн шүүх хурлаар шийдэх юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа