Монголд анх удаа хүүхдийн реалити шоу хийгдэх гэж байна
2015/11/18
Нийгмийн сайн сайхны төлөө уриатай “Прогресс Медиа Групп” ХХК нь өөрийн дэргэдэх “WE entertainment studio”– ээрээ дамжуулан “Тop kids буюу Шилдэг хүүхдүүд” хүүхдийн реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн гаргах гэж байна. Тус нэвтрүүлэг нь хүүхэд багачуудын өөрийгөө нээх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, ирээдүйн шилдэг хүүхдүүд болох анхны алхам, суурийг нь тавьж өгөх, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэхэд уриалж нэгдэж хүүхдийн элч болоход нь чиглүүлэх зорилготойгоор тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Нэвтрүүлгийн давуу тал нь чанарын өндөр түвшинд туршлагатай баг хамт олон бэлтгэн гаргах бөгөөд телевиз болон интернет , сошиал медиагаар цацагдан, шударга санал хураалт явагдах юм.
Уг арга хэмжээнээс орсон орлогын тодорхой хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө бяцхан хүүхдийн сайн үйлсийн ажилд зориулах гэж байгаагаараа давуу талтайг зохион байгуулагчид хэлж байна.
Ерөнхий ивээн тэтгэгчээр AZ MALL хүүхдийн их дэлгүүр ажиллах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг
Facebook.com/Top Kids-Шилдэг хүүхдүүд/ мөн /AZ MALL/-н албан ёсны пэйж хуудсаас авах боломжтой. Холбогдох утас: 99133827