Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна. Б.Билгүүдэй хүү түлэгдэж Монголд нэг сар эмчилгээ хийлгээд Бээжин рүү 2014 оны 11-р сарын 12-нд явсан. Хүүд хандив цуглуулах зорилгоор мэдээллийн шилдэг хөтөч сайт www.Dorgio.mn, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мисс, загвар өмсөгч, жүжигчид, зохиолчид, ээжүүд, фэйсбүүк группууп хамтран туслах аянг өрнүүлж ажилласан. Мөн Хятад дахь Монголчууд, Өвөрмонголчууд хүүгийн эмчилгээнд хандив цуглуулж эмчилгээнд шаардлагатай мөнгийг цуглуулж чадсан билээ.

Тасралтгүй эмчилгээ, цуврал хагалгааны үр дүнд Б.Билгүүдэй хүү хөл дээрээ зогссон. 2015-оны 05-р сард юм түшиж явдаг байсан Б.Билгүүдэй хүү 06-р сараас ганцаараа юм түшилгүй явдаг болсон.

 

Тэгвэл Б.Билгүүдэй хүү бүрэн эдгэрч, эх орондоо ирсэн байна. Энэ талаар Б.Билгүүдэйн ах Б.Дашдорж: “Дүү маань эх орондоо ирсэн байгаа биеийн байдал сайн байгаа шүү тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна” гэв.

Б.Билгүүдэй хүүгийн эмчлгээнд зориулан хандив өгсөн болон энэхүү мэдээллийг хүргэхэд тусалсан, сэтгэл зүтгэл гаргасан болон хандив өргөсөн бүх хүнд БАЯРЛАЛАА гэж гэр бүлийнхэн нь хэлсэнг мэдээллийн шилдэг хөтөч сайт www.Dorgio.mn уламжилж байна.

 

Гэрэл зургийн эх сурвалж: http://mongol.china.com/