UBS телевизээс бэлтгэн хүргэдэг “To be, or not to be” театарчилсан шоу тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Шоуны эхний дугаар өчигдөр орой үзэгчдэд хүрлээ.

Алтан шонхор наадмын 3 удаагийн шагналт энэхүү нэвтрүүлгийг өнгөрсөн онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгон маш амжилттай зохион байгуулсан бол энэ удаад Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болгосон байна.

Театрын урлагт хайртай, жүжиглэх сонирхолтой жүжигчин болох хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг To be or not be театарчилсан шоу төсөл энэ удаад өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээн дор, шинэ зохион байгуулалттайгаар үзэгчиддээ хүрч байгаа юм байна.

Чадраабалын Лодойдамбын хэзээ ч хуучрашгүй сонгодог уран бүтээлүүд “Оршихуй, эс оршихуй” театарчилсан реалити шоуны алтан тайзнаас үзэгч тантай орой бүр уулзаж байх нь ээ. “To be, or not to be” театарчилсан шоу нь Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гараг бүрийн 21.20 цагаас гарч байх юм байна. Тэгэхээр утга зохиолын нэрт төлөөлөгчийн гайхалтай уран бүтээлүүдийг оролцогч залуус хэрхэн амьдруулахыг харж, сэтгэл оюунаа баясган, стрессээ тайлах ховорхон боломж үзэгч бидэнд байна шүү.

Н.Чимэг