Т.Цогт, Г.Маралмаа нарын ялыг 2 жилээр хөнгөллөө
2015/11/19
Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24 жилийн ял сонсоод байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар тэдэнд оноогоод байсан 24 жилийн ялыг хөнгөрүүлж, 2 жилийг нь хассан байна. Тодруулбал Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон байдаг. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар тэднийг ялласан Эүүргийн хуулийн 100.1 гэх зүйл ангийг өршөөж 24 жилийн хорих ялыг тус бүрт нь бууруулж 22 жилийн хорих ял болгожээ.
А.Баярмаа