Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд оноосон цаазын ялыг хүчингүй болголоо
2015/11/19
2013 оны 08-р сарын 07-ны өдөр Бага тэнгэрийн аманд 23 цагийн үед “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарын хүү хүнд хутгалуулан амь насаа алдсан. Талийгаачийг хөнөөсөн хэрэгт н.Батням нарыг баривчилсан бөгөөд түүнд прокуророос хүнийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс н.Батнямд цаазаар авах ял, мөн хоёр залууд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Яллагдагчид давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. Улмаар анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, яллагдагчидад цаазын ялыг оноохдоо ямар зүйл ангийг баримталсан нь тодорхойгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх үзжээ.
Зочин · 2015/11/20
engiin negen erh barigch tednii hamaariihand hursen bol tsaaz yal ugnu esreg tohioldold tsaaz baitugai tsaas ch garzdahgu heregsehgui gesen ug
Зочин · 2015/11/20
Nogoo tsaaziin yalgui mongol bolloo geed bn yasiin bol