Т.Сүхбаатар: Прокурорын байгууллага ямар нэгэн мэдээлэл бэлтгэж хэвлэлд гаргуулахгүй
2015/11/20
Б.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатартай уулзаж тодруулга авлаа.
Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээллийн зарим сайтуудад прокурорын байгууллагын талаар өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ мэдээллийн талаар тодруулна уу.
УИХ-ын гишүүн Х.Баттулга 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарим мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа "Өдрийн сонин"-ы 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаарт гарсан нэр бүхий 5 хүний дансаар мөнгө угаагдсан гэдэг мэдээллийг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг тухайн сонины зүгээс хэллээ гэсэн байна. Энэхүү ярилцлага нь бодитой бус мэдээлэлд тулгуурласан, прокурорын байгууллагын нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг бөгөөд аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй хэргийн талаар буюу хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгдөггүй болохыг онцолж хэлье.
"Улс төрийн тойм" сонины 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаарт МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяангийн ярилцлагад "... Монголд АТГ, Прокурор гэдэг нам байна гэж харахаар байгаа." гэжээ.
Авилгатай тэмцэх газар, Прокурорын байгууллага нь төрийн албаны тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, хуулиар хүлээсэн өөр өөрийн чиг үүрэгтэй байгууллагууд болно. Прокурорын байгууллага нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүргийн дагуу Авилгатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага гэж хэлэх байна.
Төгсөө · 2017/07/26
100 арих биш 10 архи байсныг Сэлэнгийн прокуррын өрөөний түлхүүр хадгалдаг ажилтан авгай мөрдөн байцаагч нартай хамьт ууж согтуурч заваарчихаад буруугаа прокуррууд руугаа чихсэн гэсэн. ... заваан авгайг зайлуулаач
Зочин · 2015/11/23
Сэлэнгэ аймгийн удирдлага энэ хууль, хүчний байгууллагадаа анхаарах цаг болжээ.Аймгийн прокурор,цагдаа,шүүхийн шийдвэр,онцгой байдал, хил хамгаалах газрын дарга хурандаа нарын талаар ард иргэд, албан хаагч нарын зүгээс янз бүрийн хэл аманд оруулаж, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр их муу зүйл бичигдэж байна. Гаднаас ирсэн дарга нар урьд нь ажил албаныхаа талаар дутагдалаар халагдсан, албан тушаал буусан хар данстай хүмүүс л байх юм. Сүүлд ирсэн цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын дарга нөр л одоохондоо гайгүй хүмүүс байна бусад нь ч хэрэг алга. Хамгийн их солигдож байгаа дарга нараас Онцгой,Цагдаа,Шүүхийн шийдвэрийн дарга нар шүү .Аймгийн засаг дарга Бүрэнбат ,ИХТ дарга Санжжав та нар Монгол улсын Засгийн газар, ХЗ- яамд энэ талаар асуудал тавьж орон нутагт, хууль хяналтын байгууллагын удирдах ажилтан нарыг давхар хянаж саналаа дээд газарт мэдэгдэж байгаа ч Саяхан аймгийн Ерөнхий прокурор нь хураагдсан эд зүйл \ 100 гаруй шил архи\ хувьдаа авсан гэсэн яриа гарч байна.
Зочин · 2015/11/22
Поркурорын байгууллагын нэр хундийг гутаагч цене тооны ЗББ,Гэмт булэглэлд элэссэн хумуус бий!!!Тэднээсээ салах цаг нь болсог
Т
Зочин · 2015/11/21
Баттулгыг дэмждэг,мөнгө угаасан авсан гэж бодохгүй байна,
Зочин · 2015/11/21
АН МАН ын тлогоилогчид юу л сэдээд баина даа Ингээд ирэхээрээ л хэн нэгниихээ оимстои холииг гозгонуулана даа Гэнэтхэн л Зориг агсны хэрэг илрэх гээд л Цагдаагиинхан хувиин сонин саиттаи юм уу эсвэл хэрэгиинхээ баримтуудыг хулгаичид алдчихсан уу сонирхолтои л зодоон эхэллээ
Зочин · 2015/11/21
Худлаа юм бичсэн гэдэг нь ингээд нотлогдож бгаа юм даа хогийн сэтгvvлч хачин нэг тэнэг юм тависан чинь бvгд vнэмшиж шуугилдаад.Баттулгыг хорь менге телvvл ч гэж бх шиг
Зочин · 2015/11/21
Баттулгад бол итгэдэг.Сухбаатарт ч итгэж байна. Улс эх орны эрх. ашгийг уландаа гишгэгчид уймуулж. байгаа гэж бодож байна.
Иргэн · 2015/11/21
TV-ээр гарсан Гахсүхийн шүүх хуралд байгаа танай прокурорууд улайм цайм нэг талд ажиллаж байсан учир прокурорт итгэхээ байсан шүү. Та нар шударга биш байгаа болохоор таны үгэнд ч итгэж чадахгүй нь дээ
СҮРЭН · 2015/11/21
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЁРӨНХИЙ ПРОКУРОР ЧАГДАР ГЭГЧ НӨХӨР САЯХАН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ХУРААГДСАН 100 ГАРУЙ АРХИ ХУВЬДАА АВСАН АСУУДАЛ НЬ ИЛЭРЧ ТҮҮНИЙГ ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРААС АЛБАН ТУШААЛЫН БУУРУУЛАЖ ӨӨР ГАЗАР ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА. ЖИРИЙН ИРГЭН БОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 153-ААР ШҮҮХЭЭР ОРЖ ЯЛ АВСАН БАЙГАА . ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОЧСОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАЫН ХУРГАН ДАРГА НАР ЯАЖ Ч БОЛНО ГЭЖ БОДДОГ БАЙХ. ӨМНӨ ЦАГДАА,ШҮҮХИЙН ШИЙДВЭР,ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГА БҮГД Л НЯ-"БО НИЙЛЭЖ ИДЭЖ УУСАН, ХЭРЭГ ДАРАХ,ХАХУУЛЬ АВАХ,ХҮҮХЭНТЭЙ ХОЛБОГДСОН ГЭЭД СЭЛЭНГЭЭС ХӨӨГДСӨН ЗАРИМ НЬ ӨӨРСДИЙХӨӨ ТАЛААР ХУУЛЬ САХИУЛАХ ИХ СУРГУУЛЬД БАГШ ХИЙЖ БАЙХ ЮМ. МАНАЙ ЯАМ ТАМГЫН ГАЗРЫН
ДАРГА НАР ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ ДАРГА ХИЙЛГЭЖ БАЙНА ШҮҮ
зочин · 2015/11/20
Баттулгын айсан нүдэнд аргал хөдлөж байхгүй юу даа.Прокурор,Цагдаагийнхан,АТГ-хан шудрага л ажиллах хэрэгтэй дээ нэгэнт ил болсон гэрчтэй хэрэг юм биш үү?
Зочин · 2015/11/20
Манай прокурорууд зоригтой шударга ажиллах байх гэж найдаж байна.
шаабар · 2015/11/20
Одоо прокурорын байгууллага шинэчлэгдсэн байх гэж итгэж байна. Түүнээс биш хэрэг зөрчлийг замхруулдаг гол газар нь прокурорын байгууллага байсныг олон хүн мэднэ дээ. Ялангуяа нийслэлийн прокурор дээр тийм будлиан байсан. Ер нь шийдэгдээгүй хэргийн талаар янз бүрийн баталгаа нотолгоогүй мэдээлэл хэвлэлээр цацагдаад эхэлдэг жишиг тогтчихлоо. Прокурор анхаарлаа хандуулдаг л байлгүй .