Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух Дэд консул А.Баярсайхан дипломат машинтай Эрээн рүү буу, сум, их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригдсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл А.Баярсайханг эргүүлэн татсан байна. Энэ талаар Консулын газрын захирал Б.Болд үгүйгсгээгүй бөгөөд ГХЯ-ны тамгын газраас тодруулах хэрэгтэйг зөвлөсөн юм.

А.Баярсайханг эргүүлэн татсан нь үнэн бөгөөд ямар шалтгаанаар эргүүлэн татсан нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа