Гайхамшигт шинэ жилийг мэдрүүлэх анхны уран бүтээл мэндэллээ
2015/11/23
Удахгүй хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болох гэж байгаа билээ. Энэ цаг мөчид монголын урлагийнхан шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн олон сайхан уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэдэг. Энэ жилийн хувьд хараахан шинэ жилийн холбогдолтой дуунууд мэндлээгүй байсан бөгөөд анхдагч болж УДЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, дуучин Э.Адъяасүрэн нар алдарт "La Traviata- Brindisi" буюу "Хундаганы дуу"-г маш гайхалтайгаар амилуулж үзэгч сонсогчидод хүргэж эхэлжээ.
Уг дууг сонссон хэнд ч шинэ жилийн тэр сайхан мөч, эрхэмсэг тансаг шинэ жилийн уур амьсгал мэдрэгдэх биз ээ. Ингээд эрхэм уншигчиддаа энэ оны анхны шинэ жилийн уран бүтээл "Хундаганы дуу"-г зориулж байна.