-Эрх мэдэлтнүүдээр хүрээлүүлсэн Н.Энхтуяа даргын дарамт,  идсэн уусан нь хэрээс хэтэрлээ-

Бурхангүй газрын бумба гал­зуурна гэгчээр хаа газрын хур­ган дарга нар ямар нэгэн байд­лаар тухайн газартаа дарангуйлал тогтоодог болж. Энэ нь ч бичигдээгүй хууль болоод удаж байна. Үүний хамгийн тод жи­­шээ нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн тө­вийн дарга  Н.Энхтуяа. Түүний хувьд энэ албан тушаалд 2011 онд суужээ.

Түүнээс хойш аж­­­лын байран дахь дарамт гэг­­­чийг жинхэнэ утгаар нь ажил­­­чиддаа мэдрүүлж, улсын мөн­­гө шамшигдуулж, их бага хэм­­жээгээр мөнгө угаах болсон бай­на.

Түүний хийсэн энэ үйлдэл нь бүгд баримтаар баталгаажжээ. Н.Энх­туяагийн энэ хууль бус үйлд­лийг холбогдох газраас нь шалгалт хийж илрүүлдэг ч ямар нэгэн арга хэмжээ авч бай­сан нь тун ховор. Өөрөөр хэл­бэл, түүний ойр дотны гэх хүмүүсийн дийлэнх нь том ал­бан тушаалд байдаг бай­на.

Ту­хайл­бал, Нийслэлийн тө­рийн сан­­гийн дарга Э.Ганхүү түү­ний төр­сөн охин, Чингэлтэй дүүр­гийн Засаг дарга Д.Ганболд  бол охин Э.Ганхүүгийнх нь нө­хөр, Авлигатай тэмцэх газарт  буу­ралт н.Ганболд нэрээр олонд та­нигдсан хүн бол түү­ний үеэл, эцэст нь УИХ-ын ги­шүүн М.Энхболд түүний ах дүү­­сийн ха­маатан гэх жагсаалт хө­вөр­нө.

Тиймдээ ч өдий болтол энэ суудалд тэр тэсч байгаа нь энэ биз. Уг нь бол Н.Энхтуяа энэ газраас тэтгэвэртээ гарчээ. Гэтэл түүний том албан тушаалтан охин нь буюу нийслэлийн Төрийн сангийн дарга Э.Ганхүү  ээжийгээ ажилд оруулчих санаатай тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаас ажилд оруулж өгөхийг  гуйжээ. Ингэснээр Н.Энхтуяа мэдрэлийн зөвлөх эмч хийж эхэлсэн бөгөөд ажилчдаа дарамтлах, улсын мөнгө шамшигдуулах, гараа хүндрүүлэх эхлэлээ ийнхүү тавьжээ.


Мэргэжлийн бус хүмүүс авах нь Н.Энхтуяагийн “хобби”

Тэрбээр ажилд орсон цагаасаа сайн дураар Хүний нөөцийн даргын ажлыг хийж эхэлсэн байна. Тодруулбал, өөрийн танил талаа харж хүмүүсийг ажилд авч эхэлжээ. Н.Энхтуяаг энэ албан тушаалд сууснаас хойш ажилд авсан хүмүүсийн дийлэнх нь мэргэжлийн бусчууд.

Тэрбээр танил талынхаа хүмүүсийг ажилд авснаар өөрийнхөө гарыг хөөрхөн гэгч нь хүндрүүлчихдэг аж. Түүний энэ хууль бус үйлдэл нь хэд хэдэн зүйл дээрээс мэдэгджээ. Тухайлбал, ажилд авч байгаа хүмүүсийн материалыг бичгээр бүрдүүлэх ёстой аж.

Үүнийгээ АТГ-т явуулж энэ албан тушаалд тэнцэх хүн мөн эсэхийг  шалгуулдаг байна. Гэтэл Н.Энхтуяа ийм зүйлийг нэг ч удаа хийж байгаагүй гэнэ. Үүнд АТГ  ч нэг их ач холбогдол өгдөггүй байна. Энэ нь ч цаанаа учиртай. Тодруулбал, түүний үеэл нь тус газарт ажилладаг байна.

Бүр тодруулбал, Авлигатай тэмцэх газарт бууралт  Ганболд нэрээр олонд танигдсан хүн  түүний үеэл болохыг эх сурвалж хэлсэн юм. Тиймээс ч тэрбээр энэ байдлаа ашиглан дураараа хүний нөөцийн даргын ажлыг хийдэг болжээ.  Мөн Н.Энхтуяа залуу албан тушаалтанд тийм ч дуртай нэгэн биш. Түүний ажилд авч байгаа хүмүүсийн ихэнх нь тэтгэвэртээ гарсан өндөр настнууд.

Эмнэлэг гэдэг хэн хүний тоглож байдаг газар биш. Энэ газар хүний амь нас, эрүүл мэндийг бүрэн дүүрэн хариуцдаг учраас  хэн нэгэн хувийн ашиг сонирхлоороо удирддаг газар биш. Хэрвээ эдгээр мэргэжлийн бус хүмүүс хувийн ашиг сонирхлоороо удирдсанаас болж энэ газарт ямар нэгэн асуудал үүслээ гэхэд хариуцах хүн энэ газарт алга. Магадгүй ямар нэгэн хохирол учирлаа гэхэд том ар тал нь хамгаалаад гарчих нэгэн аж.

Гэхдээ өнөөдөр Н.Энхтуяа мэргэжлийн бус хүн ажилд авсан өөрийнхөө ажилд хайнга ханддагаас үүдэн аль хэдийн хохирол амсаад эхэлсэн байна.Тухайлбал, сахилгын шийтгэлтэй ажилчдад урамшуулал олгосон ч хасах ёстой мөнгийг нь хасалгүй шууд бүгдийг нь олгосон байна.

Энэ байдлыг нь мэдсэн хүмүүс ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн ч Н.Энхтуяа өөрөөсөө бурууг хайсангүй. Алдаа  гаргадаггүй хүн гэж байдаггүй хэмээн хоёр жилийн өмнө олгосон мөнгийг ажилчдаас нь нөхөж авна хэмээн хэлжээ. Гэтэл нэг хүний алдаанаас болж олон хүн сэтгэл санаа болоод эд хөрөнгийн хохирол амссан байгаа юм.

Харин энэ бүхэнд эрх мэдэлтэй дарга Н.Энхтуяа ямар нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрөх бололтой. Ахлах нягтлан бодогч нь хүртэл даргатайгаа хамтран, төсвийн 2869506 төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна.  Энэ мэт түүний гаргасан алдаа дутагдал нэгээр зогсохгүй.

Өөрийн туслах гэх залуухан эмэгтэйг ажилд авчээ. Гэтэл нөгөө эмэгтэйн цалингийн хэмжээг өндөр тогтоон өгсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл хэмээн арга хэмжээ авч өгөөч гэж нэг бус удаа түүнд албан бичиг хүргүүлж байсан ч Н.Энхтуяа нохой хуцаж байна чинээ тоогоогүй аж.

Түүнчлэн удирдах зөвлөлийн хурлийн протоколийг дээрх нарийн бичиг эмэгтэйтэй хамтран засдаг байна. Тэгсэнээр өөртөө ашигтай гэгдэх тушаалуудыг нэг бус удаа гаргуулж байжээ. Энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бөгөөд удахгүй холбогдох газраас нь шалгуулах юм байна.

Хүүхдийн мөнгийг хувьдаа завшсан нь шалгалтаар илэрчээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2011, 2012 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Гэтэл  шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Үүний хамгийн том нь “Эрүүл хүүхэд” аянд зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшсан явдал юм.

2012 онд “Эрүүл хүүхэд аян”-ныг зохион байгуулах  зардлаас эрх бүхийн албан тушаалтны шийдвэргүйгээр 3500000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийг, мөн эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2011, 2012 онд үр дүнгийн урамшуулал 1421605 /Нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун таван/ төгрөгийг дур мэдэн хувьдаа завшсаныг Улсын мэргэжлийн хянал­тын­хан шалгалтаар илрүүл­сэн бай­на.

Гэхдээ энэ хууль бус байдал шал­гал­таар илэрсэн ч Н.Энхуяад ав­сан ямар нэгэн арга хэм­жээ алга. Түүнийг улсаас “идсэн” мөнгөнийх нь тал ч хүрэхгүй мөнгөөр торгоод өнгөрөх тухай эх сурвалж хэлсэн юм. Хэрвээ энэ үнэн бол Н.Энхтуяа гэх энэ эмэгтэй хаана ч очсон ямар ч хууль бус үйлдэл хийсэн инээгээд гараад ирэх бололтой.

Мэдээний дэлгэрэнгүйг  энд  дар
Г.Мянган