2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 315 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-7, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

 

Тухайлбал: СБД-ийн нутаг Содномын гудамж, Дайшчойлон хийдийн урд замд N.Xtrail маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 10 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар хариуцлага өндөртөй, мэргэшсэн жолооч нар байдаг боловч нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нартай холбоотой зам тээврийн осол хэрэг гарсаар байна. Тухайлбал: БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, ГССҮТ-н баруун замд Сутай буянт ХХК-ны Daewoo bus-106 маркийн автобусны жолооч Б нь H.Starex маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Д гэмтсэн. Мяралзаа, Атибус, Сутайбуянт, Блюбус ХХК-ны жолооч нар нь зам тээврийн осолд холбогдсон байна.

Өчигдөр л гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг аж ахуй нэгж байгууллагатай холбоотой зам тээврийн осол 6 бүртгэгдсэн, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын автобус техникийн шаардлага хангахгүй, бүрэн бус, үйлчилгээнд явж замын хөдөлгөөнд түгжрэл саатлыг үүсгэж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарыг бухимдуулсаар байна. Тухайлбал: Монкара, Эрдэм транс ХХК-ны автобусны мотор эвдэрсэн, Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэл, Сутай буянт ХХК-ны автобус хөлдөж унтарсан байна.