Ц.Элбэгдорж VS Ц.Мөнхбаяр: Өргөдөл өгсөн, өгөөгүй
2015/11/29
Төрийн ордон руу галт зэвсэг нээсэн хэргээр 7 жилийн ял сонсон хоригдож байгаад Өршөөлийн хуулиар саяхан суллагдсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг 24VS24 буланд онцолж байна. Ц.Мөнхбаярын хувьд уучлал хүссэн өргөдлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гурван удаа явуулсан байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надад захидал” албан ёсоор ирээгүй гэж мэдэгдсэн юм.
Ингээд тэдний эсрэг, тэсрэг байр суурийг 24VS24 онцолж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Уучлал хүссэн өргөдөл гэж байдаг. Ц.Мөнхбаярыг төлөөлж ярьдаг, шаардлага тавьдаг хүмүүс бий. Гэхдээ яг уучлал үзүүлэх үндэслэл бол тухайн ялтан гэм зэмээ ухаарч, ойлгоод төрөөс уучлал хүсдэг. Ц.Мөнхбаярын өөрийн гараар бичсэн өргөдөл надад ирээгүй. Өмнө нь Ц.Мөнхбаяр нар гадаадын нэг компани руу буудаж, өмч хөрөнгөнд нь халдаад уул руу зугтсан хэрэг гарсан. Ингээд шүүхээр орж явсаар байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Саяын тохиолдол ч адилхан. Шүүхээс хамгийн хөнгөлөлттэй байж болох нөхцөлийг үзүүлсэн байдаг. Зандалчлах гэдэг бол социализмын үеийн ялын хэлбэр. Угаасаа буу шийдэм бариад, тэсрэх бөмбөг тавиад явна гэдэг бол өөрөө 20-иод жилийн ялтай хэрэг. Тэр нь явсаар байгаад долоон жил болсон. Миний баримталж байгаа зүйл бол хэчнээн ч сайхан гэгээн зорилго байсан буу шийдэм, тэсрэх бөмбөг бариад түүгээрээ айлгадаг байж болохгүй. Ц.Мөнхбаярыг өмнө нь шүүхээр ороод хэргийг нь шийдвэрлээд гарч ирэхэд би уулзаж нэг зүйлийг хэлж байсан. Бид нийгмээ өөрчлөх гээд явж байхдаа чулуу барьж Төрийн ордон руу шидэж яваагүй юм. Иргэний нийгэм бол хамгийн иргэнлэг аргаар явах ёстой. Магадгүй төр засгаас шийдэж байгаа зүйл нь буруу байж болно. Харин түүнийгээ олон нийтэд ойлгуулаад явах ёстой. Хамгийн иргэнлэг замаар явж байж иргэний нийгэм амжилтад хүрдэг. Иргэнлэг замаар явахгүй бол төр засаг нь хүч х. рэглэх муу муухай зүйл рүү татаж оруулах шалтаг нь болдог гэсэн. Энэ бол миний л байр суурь.
Ц.Мөнхбаяр:- Ерөнхийлөгчийн хувьд ингэж худлаа ярьж буй байдалд нь их харамсаж байна. Ерөнхийлөгчийг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохоос нь өмнө би Ерөнхийлөгчид хоёр удаа хандсан байсан. Ерөнхийлөгч надад нэг удаа хариулт ирүүлсэн. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж ингэж ярьсаных нь дараа би гурав дахиа хандсан. Монгол бичгээр бичсэн өргөдөл нь энэ байна. Ерөнхийлөгч “Өршөөх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байсан. Ийм байхаар бусад зүйлийг яаж зөв хийх юм бэ. Бид гурван удаа уулзаж байсан. Эхлээд “Онги” голын асуудлаар уулзсан. Ороод ярихаар тэс хөндлөн өөр юм ярьдаг. Тэгэхэд нь би "Та буруу мэдээлэлтэй байна. Ойрын хүмүүс чинь таньд ийм мэдээлэл өгсөн байх. Бодит байдал дээр очиж танилцах хэрэгтэй" гэж хэлсэн. Тэгээд газар дээр нь очиж ажиллаад сайхан болгоно гээд явсан. Дараа нь Ерөнхийлөгч болохоос нь өмнө уулзаж "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах талаар ярилцсан. Дараа нь мөн энэ асуудлаар уулзсан. Гадны хоёр иргэнийг уучилсан нь бас л харамсалтай. Монгол улсаар дурын гадаадын хүн яаж ч оролдож болно гэдгийг харуулсан үйл явдал болсон.
Хэргийг сануулбал, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүн Төрийн ордон руу буугаар буудсан. Мөн төрийн зарим обьектод тэсрэх бөмбөг тавьсан гэсэн хэрэгт буруутгагдсан билээ. Тиймээс шүүхээс Эрүүгийн хуулийн 177.2 зүйл анги буюу зандалчлах, 149.3 зүйл анги бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгаж тэдэнд 21 жилийн хорих ялыг ногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхээр Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарт яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлж 7 жил болгосон юм.
Т.Энхэлээ
www.24tsag.mn
Зочин · 2015/11/30
МАН ӨӨРСДӨӨ АРД ТҮМИЙ ӨМЧИЙН 90 %-ИЙГ ИДЧИХЭЭД АРДЧИЛЛЫНХЫГ ДАНГААРАА ИДЛЭЭ ГЭЖ 1990 ОНООС ГҮТГЭСЭН. АРД ТҮМЭН 2012 ОНД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР НӨГӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ГЭЭД БАЙСАН МАН-ЫНХАН МОНГОЛЫН ШОРОНГ БАРАГ ДҮҮРГЭХ ШАХАЖ БАЙНА. НЭГЭНТ БУЗАР БУЛАЙ НЬ ИЛ БОЛСОН МАН ОДОО АН-ЫГ ЧИРЖ ХАМТ УНАХЫН ТУЛД 2 НАМ 2-УУЛАА АДИЛХАН ИДСЭН БОЛГОХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА НЬ БОДИТ ҮНЭН. ХУЖАА МАН 2-ЫН ХОГИЙН ХОРОН САНАА ЯГ АДИЛХАН ЮМ ДАА.ШҮХ 88583399
Bataa · 2015/11/30
Îäîî äýýä àëáàí òóøààëòíóóäààñàà ýõëýýä ë íýã íü òèéì íºãºº íü ¿ã¿é ýíý äóíäààñ õ¿í îéëãîõ àðãàã¿é òºðèéí áîäëîãî ÷ ìºí àäèë íºãºº áèäíèé àðä÷èëàë ë ýíý øèãýý
Зочин · 2015/11/29
cool