Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
2015/11/30
Хөвсгөл аймгийн Баянзүрх сум /сумаас баруун зүгт 67 км-ийн зайд/ /У-50014’ Ө-98005’/ 2015.11.29-ний өдрийн 14:36:28 цагт 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай ООГФСХ-ээс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Баянзүрх сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдэгджээ.