Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн шороонд дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 19:45 цагт ОБЕГ-т өгсөн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, шороонд дарагдсан иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарыг гаргахааар ажиллаж байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.