“Эрдэнэт” үйлдвэрт технологийн шинэчлэл хийгдэж байна
2015/11/04
“Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд өргөтгөлийн ажлын явц 85 хувьтай байна. Бэлдэцээ дизель түлшээр халааж бөөрөнцөгөө үйлдвэрлэдэг байсан бол нүүрсний хийгээр халаах технологийг нэвтрүүлэх юм. Хэмнэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй энэхүү технологийн үр дүнд түлшний зардлыг 33 хувиар бууруулах аж. Мөн шинээр 16 ажлын байр нэмэгдэж байгаа юм. Өргөтгөлийг 14 хоногт багтаан ашиглалтанд оруулахаар эрчимтэй ажиллаж байгааг Ган бөөрөнцөг цувих цехийн өргөтгөл хариуцсан инженер Н.Бэх-Очир хэллээ. Тус цех жилд 50 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээт ган бөөрөнцөгийн 85 хувийг нийлүүлдэг. Энэ нь нийт хүчин чадлынхаа тал хувийг ашигладаг гэсэн үг юм. Цаашдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
У.Цэрэнбат
- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/738-2015-11-04-09-41-55#sthash.9ipBHhLo.dpuf