“Эрдэнэт” үйлдвэр исэлдсэн хүдрийн нөөцөө ашиглана
2015/04/07
“Эрдэнэт” үйлдвэр исэлдсэн хүдрийн нөөцөө ашиглах судалгаа хийж байна. Судалгааны төвийн шинжээч инженерүүд исэлдсэн хүдрийн нөөцийг дахин ашиглах технологийн зөв арга замыг сонгож, эдийн засгийн хүрэх үр дүнгийн загварчлал гарган ажиллаж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан ирэх намраас үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Одоогоор манай үйлдвэрээс гарсан исэлдсэн хүдрийн нөөцөөс тодорхой хэсгийг “Эрдмин”, “Ачит-Ихт” компани ашигладаг.
Өнгөрсөн оны 12-р сараас шинэ бүтэц, зохион байгуулалтанд шилжсэн Судалгааны төвийн хамт олон “Эрдэнэт” үйлдвэрт хийгдэж буй судалгаа, шинжилгээ, туршилтыг нэгдсэн бодлоготой болгох, үр дүнг амьдралд бодитой нэвтрүүлэхээр хичээн ажиллаж ийнхүү амжилтанд хүрч байна.
М.ОДГЭРЭЛ
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/399-2015-04-07-05-46-29#sthash.xBGh4m1T.dpuf