Материал техник хангамжийн баазын Химийн төв агуулах дотор 6х6 м-ийн дөрөв, 3х6 м-ийн зургаан байр, химийн бодист хордох, түлэгдэх тохиолдолд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх байр барьж байна. Нэг дор хадгалах боломжгүй, агаарт дэгддэг, урвалд ордог хортой аюултай бодисыг ангилж хураах, хадгалах Монгол улсын стандартын дагуу энэ барилгыг барьж байгаа аж. “Энэ барилгыг РСЦ ХХК барьж, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Одоо засал чимэглэл, цахилгааны монтаж, агааржуулалтын систем суурилуулах ажил үлдсэн. Химийн төв складад зориулалтын агуулах савгүйгээс дээрх бодисыг газраар хураадаг байсан. Агуулах ашиглалтанд орсноор энд ажиллагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдана, ажлын байрны эмх цэгц сайжирч, ашигтай талбай нэмэгдэх зэрэг ихээхэн ач тустай ажил болох юм” гэж Цахилгаан механикч Т.Пүрэвсүрэн ярилаа.

Я.Энхтуяа

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/383-2015-03-23-03-38-33#sthash.UcoAXIti.dpuf