“Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд эрчим хүч хэмнэх төслийн уралдаан зарлалаа
2015/03/05
Бүтээмж-инновацийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, компанийн нийт ажилтны дунд “Эрчим хүчний хэмнэлтийн дэвшилтэт шийдэл” төслийн уралдааныг зарлалаа. Компанийн нэгж, хэсгүүдэд цахилгаан, дулаан, уур усны зарцуулалтыг хэмнэх, эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох шинэлэг саналд тулгуурласан ажилчид, инженер техникийн ажилтнуудын оюуны бүтээлийг шалгаруулах тус уралдаан тавдугаар сарын нэгний өдөр хүртэл явагдана. Баяжуулах фабрик, Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Эрчим хүчний цех, Дулааны цахилгаан станц, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех нь нэгээс доошгүй бүтээл оролцуулах бөгөөд бусад цех, нэгж дангаараа болон хамтарч оролцож болох аж. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үнэлгээнд үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх болгох бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэх зардлыг “Эрдэнэт” үйлдвэрийн Бүтээмж, инновацийн сангаас санхүүжүүлнэ. Ерөнхий эрчим зүйн хэлтсээс өмнөх жилүүдэд зохион байгуулсан уралдаанд шалгарсан бүтээлүүдийг сонгон шалгаруулалтанд шууд оролцуулах юм.